Янукович зугтаж, Турчынов Засгийн эрхийг авав

img

Украинд өрнөж буй цуст мөргөлдөөний улмаас тус улсын Ерөнхийлөгч Виктор Янукович нийслэл хотоос оргон зайлжээ. Тэрбээр, өнгөрсөн бямба гаригт Донецк хотоос нисэх гэж байгаад хилийн цэргийн хориглолттой тулсан байна. Онгоцны бүхээгт байсан хүмүүст нисэхийг зөвшөөрүүлэхийн тулд их хэмжээний мөнгө санал болгосон аж. Хилчид зөвшөөрөөгүй тул Янукович онгоцноос бууж хуягласан машинд суугаад нисэх буудлаас хөдөлсөн байна. Гэвч Янукович бямба гаригийн орой ОХУ-д гэр бүлийнхээ хамт очсон тухай “CCTV”  телевиз мэдээллээ.

1

Ерөнхийлөгчийн энэхүү үйлдлийн дараа Засгийн газар яаралтай хуралдаан зохион байгуулж, Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр Александр Турчыновыг томилжээ. Тэрбээр, албан тушаалаа хүлээн авсны дараа ард түмэндээ хандаж, Европын холбоотой харилцаагаа сайжруулж, нэгдэх асуудлыг хэлэлцэх тухайгаа мэдэгдэж, Киев хотод цугларсан олныг итгэл найдварынхаа галыг унтраахгүй байхыг уриалжээ.

Түүний мэдэгдэлд “Бид Европын орнуудын гэр бүлдээ эргэн нэгдэх нь зөв. Маш олон сар гэр бүлээсээ тусдаа байлаа. Одоо хангалттай. Януковичийн сонголтыг ч мөн хүндэтгэж, ОХУ-тай яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд бэлэн байна. Гэхдээ цоо шинэ, хөршийн зарчмаар харилцаагаа үргэлжлүүлэх болно. Харин ОХУ-ыг Украинд том ахын журмаар хандахыг зөвшөөрөхгүй" гэжээ. Тэрбээр мэдэгдлийнхээ төгсгөлд "Кремлийн тал Украины Европын холбоонд нэгдэх сонголтыг хүндэтгэх ёстой, бид ард түмнийхээ элч байх учиртай. Ард түмэн Европын холбоонд нэгдэхийг хүсч байна. Тиймээс Украин Европын холбоонд нэгдэх нь зөв" хэмээжээ.

:

Оросууд “гал дээр тос нэмэхгүй байх”-ыг АНУ-д сануулав

:

Дээрх мэдэгдлийн дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Александр Турчыновыг буруутгажээ. Тэрбээр “Украин-Орос хоёр улс олон жилийн турш найрсаг хөршөөс илүүтэй, ах дүүгийн ёсоор өнөөг хүрсэн гэдгийг мартах ёсгүй” гэжээ. ОХУ-ын  Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Украины сөрөг хүчин төрийн эрхийг булааж, жагсагчдад зэвсгээ хаяхыг уриалахын оронд өдөөн турхирч, хүчирхийллийг дэмжиж байна” хэмээн буруутгажээ. ОХУ Киев дэх Элчин сайдаа  өнөөдөр буцаан татжээ.

АНУ-ын зүгээс Украинд болж буй үйл явдлыг хууль ёсны хэмээн хамгаалаад, ОХУ-ыг тус улсын дотоод асуудалд нь оролцохгүй байхыг анхааруулсан байна. ОХУ-ын удирдлагууд хариуд нь "гал дээр тос нэмэхгүй байх"-ыг Ерөнхийлөгч Барак Обама сануулжээ.

:

Эв нэгдлийн Засгийн газар байгуулна

.

Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Александр Турчыновын мэдэгдсэнээр, Украин улсад маргаашнаас эв нэгдлийн Засгийн газар байгуулах талаар хэлэлцэж эхлэх аж. Засгийн эрхийг түр гартаа оруулаад буй сөрөг хүчнээс тарахгүй байх тушаал авсан жагсагч нар Киевийн төв талбайд жагссан хэвээр байгаа гэнэ. Тэд Януковичийг албан ёсоор огцорсон тухай мэдэгдэл хийхийг хүлээсээр байгаа аж.

.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

украйн:
украйн бол хэзээнээс оросуудад дарлуулж ирсэн ард түмэн. эх орны дайны үед уорайнчууд ямар сайндаа дайсныхаа талд орж сталины эсрэг байлдаж байхав дээ. оросын стратегийн түшиц бааз, цөмийн зэвсэгтэй украйн европын холбоонд нэгдвэл оху-ын хамтын нөхөрлөлийн орнууд задрах, хүчгүйдэх үүд хаалга нээгдлээ гэсэн үг.
2014-02-26
manduul:
украин 2005 онд о‘мч хувьчилал 70 хувь болгоход ехать ны нэг улс то‘рч арай л болоогvй бна. 90 хувь хvрэхээр ех нд элсэх эсвэл хуваах асуудлыг дэгдээх юм гэж байсан. яг л ёсоор болж бна. саяхан то‘мор зам, эрчим хvчээ хувьчилж эхэлсэн. цаашид мо‘н ч их юм vзнэ дээ зайлуул. манай то‘рийг бодлогын хувьд о‘мч ийн хувьд ч улам сулруулах гадны бодлого маш хvчтэй байна. одоо банк банк байхгvй. хэдхээн гэр бvлээр дамжуулж монголын эдийн засгийг барих арга
2014-02-26
иргэн:
янукович, сөрөг хүчнийхэн хоёр ямар ч ялгаагүй. януковичийг босогчдыг буудсан гэж байгаа бол босогчид улсынхаа хууль ёсыг уландаа гишгэж, галдаг шатааж, олон цагдаа, хууль сахиулагчдын аминд хүрсэн. одоо хэн хэнээ яллаад байх юм байхгүй. яаж амьдрахаа л бод.
2014-02-25
дэмжигч:
"энх цаг" их зөв бичсэн байна. манай улс ч нэг нь мөн. гэхдээ бид үндэсний үзэлтнүүдээрээ төр бариулах хэрэгтэй. үндэсний үзэлд нэгдэх хэрэгтэй. тэгвэл улс орон ямарч үед зөв явах болно. ардчилагч биш үндэсний үзэлтэнгүүд болцгооё.
2014-02-25
нэг баригчид:
ард түмний нэр баригчид манайд ч жоом шиг үржиж байна. 7 сарын 1нд ху нам буруутай байсан уу? байсан. харин талбай дээр хэн -ху намыг газрын хөрснөөс арчих хэрэгтэй гэж хамраа шантайлган байж хашигарч, хэн хажууд нь -дайраад гээд амнаасаа цагаан хөөс сахартал орилоод зогсож байсан бэ.
2014-02-24
зочин:
ер нь жаахан чадвар муутай өөрөө хувийн үйлдвэр завод жижиг дунд үйлдвэр байгуулаад авч явж чадахгүй хүмүүс гүйцэтгэх засаглал төрийн өндөр албан тушаал руу зүтгэдэг юм биш үү энэ демократууд чинь жаахан хазайвал ард түмний нэр барьж дарангуйлал явуулагчид юм биш үү манайд хаа байна ард түмэн бидний зарц болох гээд байсан хүмүүс сонгогдоод одоо алга байна. уих гишүүд хэлсэн ярьсан гаргасан саналын төлөө ямарч хариуцлага хүлээхгүй тул санаатай буруу зүйл хийх эрхээ авсан юм шиг ээ
2014-02-24
юүпэн:
одоогийн төр, засаг таны хэлдэг шиг биднийг лувардаж дууслаа шүү, та ухаантай юм аа
2014-02-24
tuvden:
ард тумний эрх ашгиас ангид луйварчид ингэж унадаг юм манай эрх баригчдыг ийм хувь тавилан хулээж байгаа бид улам олуулаа болно бид укрианчууд шиг энэрэнгуй хандахгуй луйварчдыг олны нудэн дээр чингэсийн талбайд шууд буудах хэрэгтэй чингэсийн монголчууд эцэг дээдсийг аргаар тооцоо бодох хэрэгтэй
2014-02-24
энх цаг:
одоо ... хүн ардаа удахгүй польш, гүрж, казакстан, үймрээд эхэлнэ дээ, энэ дэлхий тайван бх аа блаа шүү, сологосыг хар ану хувааснаас олж солонгосчууд зовж бна. 2 солонгос овоо учраа олоод ирэнгүүт ану зэвэсэг цэргийн сургууль хийгээд ллл үймүүлээд хагаралдуулчих юм, яасан шуналтай улс вэ, ану-ийн тэрбумтнууд ингэж л улс орныг үймүүлж, барак обама авилгад автаад энэ шийдвэрүүдийг гаргаад лллл, дэлхий тайван бх аа байлаа
2014-02-24
энх цаг:
ану тэргүүтэй барууныхан аль 50, 60 аад оноос ллл лусрныг дотроос нь үймүүлдэг тактик судалгаа хийж, хамгийн сул эмзэг асуудлыг нь тагнуулдаад тухайн улсын урвамтгай улс орнооо өөрийнхөө төлөө худалдаж чадах хэсэг бүлэг этгээдийг өөртөө татаад төр, засаг руу нь ард түмнийг нь залуусыг нь үймүүлж, бослогод уриалж чаддаг болжээ. тэгээд өөрсдийн бэлдсэн авилвга авсан, албан тушаалд дуртай улс төрч хүмүүсээ тавьж эрх мэдэлдээ оруулах авъяастай болж, африк, европ, ази, ойрхи дорнодын ямар олон улсыг сүйрүүлж байна аа , хүмүүс ээ, арай дэндлээ, тэгээд дараа нь ардчилал, хүний эрх яриад ард үлддэг заваан глобал системийг тогтоож бна шүү,
2014-02-24
haha:
putin buyan jagaa shig shoydaj bhad n usa ukrainiig avchlaashudee.orosuud ch tom tenegtleedee.tegeed ch baildaj chaddagui um bn
2014-02-24
зочин:
украин бол оху ын хувьд биеийнх нь нэг хэсэг байсан .угтаа бол нэг л үндэстэнгүүд юмл даа. америкууд оросыг эд эрхтнээр нь салгаж эхэллээ. белоруссыг бас оролдоод дийлээгүй. украйн бол 50 сая хүн амтай ,оросын цэргийн шинжлэх ухаан , цэргийн үйлдвэрлэлийн гол бааз, бэлтгэн нийлүүлэгч нь байсан юм.украйныг алдана гэдэг зүрхэнд нь нато тулж ирлээ гэсэн үг.
2014-02-24
kugi:
odoo gurvan ulsad iim iavdal tokhino
2014-02-24
kugi:
odoo gurvan ulsad iim iavdal tokhino
2014-02-24
путины хүүхэлдэй:
тимошенкогоос л хол яваарай украйнчуудаа
2014-02-24
mongolhvv:
ene bol baruunii gar hol bolson heden ulsiin l ylalt blaa da... odoo tegeed baruunhan yaj ukiraind tusalah yum be, heden dollar ogood bolloo.. ene uls orosiin neft gazaar amidardag bas bvh hodoo aj ahuin baraa, bvheegtvvniig oros l hudaldaj abdag.. baruun bol ooriin vildberlelee hamgaalaad abahgui.. baruunii hvnii erh erh choloo bol iim l vntei dee.. hoorhii ykirain uud.. baruun bol mohoj bui heden ulsuudiin holboo bolson.. yagaad gebel odoo hvnii erh, erh choloo gedegeer dalimduulj arab turk, afgan,pakistan geed tsagaachd frans, itali ,germanii hvn amiin 6-9 hubid hvrsen de. udahgui 10 jiliin daraa 40 hubid hvrehed jinhen svirel hvrenee...
2014-02-24
аааааааааааа:
ямар ч хувьсгал ямар ч ард түмэн энд байхгүй. гадны захиалгаар ийм явдал болж байна. манайд ч гэсэн удахгүй оюутолгой ч юмуу өөр хөрөнгө оруулагч нар ганц тэрбум доллараар л ийм зүйл зохион байгуулж чадна. киевын төв талбайд бужигнаад байгаа мөнгө авсан 3000 хүн бүх ард түмнийг төлөөлж чадахуу. гаднаас нь харахад ард түмэн бужигнаад байгаа юм шиг гэвч биш лдээ. манай сүхбаатарын талбай дээр маргаашаас хятадтай нэгдэнэ гээд бужигнаад байлдаад тэр нь олон улс даяар цацагдаад эхэлбэл тэр нь ард түмний хүсэл зориг мөн үү.
2014-02-24
enhbayar:
hetsuu bolovch zov l songolt. teneg uls turch oroid garahaar iim l hatuu argaar salahaas oor garts bdaggui bololtoi. bid enhbayariig bailgaad baisan bol enenees l dor boloh baisandaa huurhii.
2014-02-24
луут:
ухаантнууд хувсгалийг сэдэж тэнэгvvд нь байлдаж залитангууд нь торийн эрхийг барьдаг юм!
2014-02-24
зочин:
хувьсгалыг ухаантнууд төлөвлөж зоригтнууд хийж луйварчид баяжиж зальтнууд завшдаг.
2014-02-24
иргэн бм:
jард түмэн нэгдэж чадвал ялдаг л байхгүй юу. украины ард түмэнд амжилт хүсье.
2014-02-24
хөөрхий ард түмэн:
ард түмэн яллаа гэж бодож байна уу та нар. хэзээ ч ийм тэмцэлд ард түмэн ялдаггүй юм ард түмний нэр барьсан бас нэг эрх мэдэлтэн л төрийн эрхийг авдаг. харин ард түмэн гудманд цусаад урсгаад л хэн нэгний эрх ашгийн төлөө үхдэг билээ. янукович ч ялгаагүй
2014-02-24