Хөршийн холбоонд зээл олгоно
НИТХ-аар 15,2 тэрбум төгрөгийг бичил зээлийн эх үүсвэр болгон баталсан. Нэг хороонд дунджаар 100 сая төгрөг хуваарилагдах аж. Эрүүл аюулгүй байдлын индексийг хороо бүрээр гаргасан байгаа. Энэ индексийн дагуу дэмжлэг зайлшгүй шаардлагатай хороодод энэ мөнгөний хэмжээг өсгөж хуваарилах юм. Тухайлбал, иргэдийнх нь амьдрал ахуй тааруу байгаа хороонд 200-500 сая хүртэл төгрөг хуваарилах боломжтой гэнэ. Энэ ажлыг Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал хариуцсан орлогч дарга Ц.Буяндалай хариуцаж байгаа аж. Бичил зээлийн онцлог нь иргэдээс барьцаа нэхэхгүй. Аль нэг банк, захиргааны байгууллага, хорооны Засаг дарга нараар дамжуулж олгохгүй. Тухайн хорооны хөршийн холбооны иргэд цуглаж, энэ зээлийг хүссэн, бизнес хийх сонирхолтой иргэдээ бүртгэж бүлэг болгон хуваана. Тэр бүлгийнхэн хоорондоо ярилцаж байгаад энэ зээлийг өгөх юм байна.. Зээлийн журмыг тодорхой болгохоор албаныхан ажиллаж байгаа аж.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ