Солонгосчууд Японы эрх баригчдыг эсэргүүцлээ

img

Японы эрх баригчид газар нутгийн маргааны төвд орших арлуудыг өөрийн эзэмшил хэмээн зарлаж, баярын хүлээн авалт зохион байгуулсантай холбогдуулан Өмнөд Солонгосын ард иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Японы Шимане мужийн Мацуй хотын ойролцоо орших дээрх арал дээр тус улсын Ерөнхий нарийн бичгийн дарга Иошитами Камеока тэргүүтэй хүмүүс өчигдөр баярын арга хэмжээ зохион байгуулсан юм. Сөүл дахь Японы элчин сайд Хисаши Мичигамид хандсан 200 гаруй  солонгос иргэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, Солонгосын ард түмнээс уучлалт гуйхыг шаардсан тухай “CNN” агентлаг мэдээллээ.

Япон тэнгис буюу Зүүн тэнгист орших хэсэг арлыг Солонгосоор Докду харин Японоор Такешима гэдэг бөгөөд Шимане мужийн захиргаа 2005 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр тус арлыг өөрийн газар нутгийн нэг хэсэг хэмээн зарлаж, энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхийг хуульчилжээ. Энэ өдөртэй холбогдуулан Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яамны гадна байр сууриа илэрхийлж, хоёр орны харилцаанд сэв суулгасан үйлдэл хийлээ гэж Японы талыг буруутгажээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

aguu japan:
aguu hirnee daruu ard tumen gevel japanchuudiig l heleh baih. solongosuud bol harin dovchignoson oriloo novshnuud yag hujaanuudtai ijil hamaraa sohood oriloldood baidag malnuudshd. iimerhuu novshnuud tenhee orohooroo hajuu havirgandaai ih haltai
2014-02-26