Тэшүүрийн УАШТ эхэллээ

img

Өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах тэшүүрийн 46 дахь удаагийн тэмцээн өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд хот, хөдөөгийн 23 байгууллагын 200 гаруй тамирчин оролцож байгаа аж. Тодруулбал,  тамирчид  13-14 насны охид хөвгүүд 500 м, 1000 м, 15-16 насны охид хөвгүүд 500 м,1500 м, 17-19 насны охид 1500 м, хөвгүүд 3000 м гэсэн  зайн төрлүүдэд өрсөлдөнө. 5

Монголын тэшүүрийн холбоо ирэх сарын эхээр буюу 01, 02-ны өдрүүдэд  Дэлхийн тэшүүрийн холбооны  “А” зэрэглэлийн тэмцээн болох Залуучуудын аварга шалгаруулах  тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар ажиллаж буй юм байна. Энэхүү тэмцээнд ОХУ, Өмнөд Солонгос зэрэг орны тамирчид оролцох ба манай тамирчдын хувьд энэ удаагийн тэмцээн буюу өсвөр үе залуучуудын УАШТ-нд амжилттай оролцож эхний  байранд шалгарсан 19 тамирчин уг олон улсын тэмцээнд өрсөлдөх эрхтэй болох аж.

Тэшүүрийн өсвөр үе, залуучуудын УАШТ энэ сарын 27 буюу ирэх пүрэв гарагт өндөрлөнө.

5

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ