Т.Дэлгэрмөрөнгийн “Гэрэлт үзэсгэлэн гоо”

img

“Номин талст” хамтлагийн дуучин, МУСТА Т.Дэлгэрмөрөн  олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу ирэх гуравдугаар сарын 08-ны өдөр “Гэрэлт үзэсгэлэн гоо” хэмээх нэртэй  хүндэтгэлийн тоглолтоо хийхээр болсон байна.

Түүний тоглолтод Ардын жүжигчин А.Долгор, МУГЖ Т.Ариунаа, Э.Бүрнээбаяр, Т.Баясгалан, МУСТА ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, Морин хуурын чуулга, Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид болон яруу найрагч Ц.Хулан, Улсын филармонийн “Баянмонгол” чуулгынхан оролцох аж.

“Гэрэлт үзэсгэлэн гоо” тоглолт “SS club”-т 19:00 цагт эхлэх юм байна.

5

Б.Буд

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zulaa:
goe toglolt boloh bh biletii vne hed we
2014-02-25