Януковичийг баривчлах тушаал гаргалаа

img

Хэдхэн хоногийн өмнө эх орноосоо дүрвэн гарсан Украин улсын Ерөнхийлөгч Виктор Януковичийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэж, баривчлах тушаал гаргасан тухай тус улсын Дотоод хэргийн сайд Арсен Аваков мэдээллээ. Виктор Януковичид олон мянган украинчуудын эсрэг цэргийн хүч хэрэглэж, энгийн иргэдийн амийг санаатайгаар хөнөөсөн хэрэгт буруутгаж, эрүүгийн хэрэг үүсгэжээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Янукович тус улсыг Европын холбоонд нэгтгэх гэрээнээс татгалзсаны дараа орон даяар эсэргүүцлийн жагсаал өрнөж, 88 иргэн амиа алдаж, 600 гаруй хүн гэмтсэн юм.

Украины Дээд радын гишүүд хоёр хоногийн өмнө Януковичийг Ерөнхийлөгчийн албанаас огцруулж, Ерөнхий сайд асан Юлия Тимошенког суллах тогтоол гаргаж, Киевийн талбайд цугларсан олны сэтгэлийг амраасан юм. Дээрх шийдвэрийн дараа Янукович төв телевизээр ард түмэндээ хандаж “Виктор Янукович миний бие Укриан улсын хууль ёсны Ерөнхийлөгч бөгөөд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж, Киев хотод энх цаг ирэхээр хүчирхэг төрийн тэргүүний хувиар ард түмэнтэйгээ дахин мэндчилэх болно” гэж мэдэгдээд эх орноо орхин гарчээ.

Дотоод хэргийн сайд Арсен Аваков “Ерөнхийлөгч өнгөрсөн ням гарагт ОХУ-ын хил давсан нь илэрсэн. Энэ мэдээллийг ч Оросын тал үгүйсгээгүй байгаа” гэж мэдэгдсэн байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mgll:
украйнууд асуудлаа шийдэж байна. харин монголчууд бид бахь байдгаараа суугаад л байх уу.
2014-02-26
zochin:
mongol ylc xezeech xogjixgyi. yagaad gevel tyyshtai temtsegch bgyii.
2014-02-25
zochin:
mongol ylc xezeech xogjixgyi. yagaad gevel tyyshtai temtsegch bgyii.
2014-02-25
irgen:
ukrainchuud odoo holsnii aluurchn holsolj aluulah heregtei shuu dee?
2014-02-25
зочин:
yanukovich krim-d ochson gesen. tataruud hamgaalj chadah bhaa.
2014-02-25
maanag aa:
bid bol zalhuu aimhai arhichin archaagui ukrainuud mundag bga biz manaid nuguu 21 ohiniig zodoj alaad odoo arhi uusan tuuneese bolj uhsen gene turd ajillaj bgaa ulsuudiin hiij bgaa ni ene ed nariig alaad uguh heregtei shdee
2014-02-25
zochin:
odoo uuriig ni shorond hataagaad timo*nkog yamar bolgoson yag tiim bolgoosoi. emegteichuudiig darj darnguilsan humuus oroo amsdiimdaa.
2014-02-25
зочин :
өөрсдийн эрх ашгийн төлөө тууштай тэмцдэг үлгэр дурайлал болохоор ард түмэн байна. манайх шиг ард түмнийг турхирчихаад өөрөө алабан тушаал мөнгө аваад алга болчихгүй зөв сайн зохион байгуулагч нартай юм.
2014-02-25
mun duu:
enh tsag ireheer irii gene uu?
2014-02-25