Шүүхийн бүтцийг шинэчилж, өргөтгөжээ
Улсын Дээд болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагааг хөнгөвчлөхийн тулд нутаг дэвсгэрийн ойр дөт байдлыг харгалзан зарим аймгийн давж заалдах шатны шүүхийг нэгтгэжээ.
Энэ талаар өчигдөр Шүүхийн ерөнхий зөвлөл мэдээлсэн. Өмнө нь 21 аймаг, дүүрэг, сум дундын бие даасан 40 шүүх байсан. Тэгвэл шүүхийн бүтцийг шинэчилж, өргөтгөснөөр эрүүгийн хэргийн давж заалдах 10, иргэний хэргийн давж заалдах 10, захиргааны хэргийн давж заалдах шатны нэг шүүхтэй болсон байна.
Харин дүүргийн эрүүгийн анхан шатны шүүх дөрөв, иргэний хэргийн дөрөв, сум дундын 29, захиргааны хэргийн анхан шатны 20 шүүх ажиллана. Ингэснээр шүүхийн бие даасан, хараат бусаар үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж байгаа аж. Мөн эрүү, иргэн, захиргааны хэргийн дагнасан шүүхтэй болжээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ