Перс Моргон “CNN”-тэй гэрээгээ цуцаллаа
Алдарт Ларри Кингийг залгамжлахаар 2011 онд “CNN” агентлагт ирж байсан Их Британы “НBB” телевизийн хөтлөгч Перс Моргон тус телевизийн оргил цагийн ярилцлагын “Piers Morgan Live” шоугаа өндөрлүүлж, тус агентлагтай байгуулсан гэрээгээ цуцалсан тухай “New York Times” сонинд ярьжээ. Тэрбээр “Ярилцлага минь энэ хүрээд өндөрлөж байна. Хар даа намайг. Би Их Британи хүн. Тиймээс би эх орон луугаа явлаа” гэжээ.
“CNN” агентлагаас хийсэн тайлбараар “2011 оны хоёрдугаар сараас орон даяар цацагдаж эхэлсэн “Piers Morgan Live” ярилцлагын шоуны рейтинг үзэгчдийн дунд асар хурдтайгаар унасан. Түүний ярилцлага шууд эфирт цацагдахад АНУ-д 1.6 сая үзэгч шууд хүлээн авч үздэг байсан бол ганцхан жилийн дотор 50 хувиар буурсан. Мөн үзэгчид энэхүү нэвтрүүлэг гарах бүрт ихээхэн шүүмжлэлтэй ханддаг болсон” гэжээ.
“Piers Morgan Live” нэвтрүүлэг 2012 онд АНУ-ын телевизийн оскар гэгдэх “Алтан шувуу” наадмаас “Шилдэг шууд нэвтрүүлэг” шагнал хүртэж байжээ. Перс Моргон 2012 оноос “NBC” телевизийн “Авъяаслаг америкчууд” шоуны ерөнхий шүүгчээр ажиллаж байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ