Архидан согтуурч нөхрөө гэмтээжээ
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэн 39 настай эмэгтэй Б гэртээ согтуурсан үедээ нөхөр 42 настай эрэгтэй М-ийг хүйтэн мэсээр гэмтээж, танхайрсан хэрэг өчигдөр гарсан байна. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа юм.
Мөн Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах Техник Технологийн коллежийн дотуур байрнаас иргэн О-гийн “DELL” зөөврийн компьютер алдагдсан хэрэг гарчээ. Хэргийг шалгахад Өмнөговь аймгийн харьяат А /эр.21н/ хулгайлсныг шуурхай илрүүлсэн аж. Энэхүү хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ