Алтны салбарынхан 160 сая ам.долларын санхүүжилт хүсчээ

img

Монгол Улс 2014 онд зэсийн баяжмал, газрын тос тус бүр 1 сая тонн, алт 1 сая унци, төмрийн хүдэр 10 сая тонн, нүүрс 30 сая тонныг  олборлож, экспортолсноор валютын нөөцөө нэмэгдүүлж, ханшийн өсөлтийг сааруулах боломжтой аж. Товчоор хэлбэл  улсын эдийн засаг тогтвортой өсөх боломж бүрдэх юм байна. Иймээс Эдийн засгийн хөгжлийн яам уг зорилтыг тавин, холбогдох яам, агентлагуудтай хамтран хэрэгжүүлэх ажлыг эхлүүлжээ. Өчигдөр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар алтны салбарын төлөөллийг хүлээн авч уулзжээ. Уулзалтын зорилго нь одоо 8.9 тоннын үзүүлэлттэй байгаа алтны жилийн олборлолтыг 1 сая унци буюу 31 тоннд хүргэх зорилтыг төр-хувийн хэвшил хамтран хэрэгжүүлэх юм байна.

6

Уулзалтын үеэр алт олборлогч компаниудыг төлөөлөн “Мон дулаан трейд” компанийн ТУЗ-ийн дарга Ш.Бүтэд “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Монголбанк болон түүнээс эрх олгосон банкинд алтаа тушаасан нөхцөлд 10 байсан рояльтын татвар буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг  2.5 хувь болгож бууруулсан. Ингэснээр олборлогч компаниудын алтаа тушаах сонирхол эрс нэмэгдэж, 2014 он гарсаар Монголбанк болон зарим арилжааны банкинд тушаасан алтны хэмжээ өмнөх жилийн мөн үеэс нэмэгдсэн гэх урьдчилсан дүн байна” хэмээжээ.

6

Энэ онд Алт үйлдвэрлэгчдийн холбооноос одоо үйл ажиллагаа явуулж буй 30 орчим компанийн ТЭЗҮ, уулын ажлын төлөвлөгөөг үндэслэн бүрэн хүчин чадлаараа ажиллавал 11.4 тонн алт олборлоно гэх нэгдсэн дүн ирүүлжээ. Тэгвэл 30 орчим компани нийлж 11.4 тонн, Оюутолгой болон Бороогийн алтны ордоос 20 орчим тонныг олборлосноор энэ салбарт хүлээлгэсэн төлөвлөгөөт тоо биеллээ олох бүрэн боломжтой гэж бодлого тодорхойлогч яамны зүгээс үзэж буй аж. Түүнчлэн барилгын салбарыг хүчтэй дэмжиж, хөл дээр нь босгосон шигээ алтны салбарт төрийн зүгээс итгэл үзүүлэн, дэмжихийг тэд хүсчээ. Алтны салбарын зүгээс 160 сая ам.долларын санхүүжилтийг төрөөс хүсч буй аж. Энэ талаар салбарын сайд нь “Санхүүжилтийг олгоход асуудалгүй. Харин эргээд бидэнд харуулах үр өгөөжийнхөө талаар салбарынхаа хэмжээнд сайтар төлөвлөн, идэвхтэй ажиллаарай” хэмээн сануулав. Улмаар алтны компаниуд, төв болон арилжааны банк, яамдуудын төлөөлөл хамтран төлөвлөгөөт тоог хэрэгжүүлэх тодорхой үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахаар болжээ.

6

Нэмж хэлэхэд дэлхийн эдийн засаг энэ жил 2013 оныхоос дорвитой сайжрах төлөвгүй байгаа аж. Он гарсаар алтнаас бусад манай уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн экспортын ханш уналттай хэвээр байгаа юм. Энэ байдал цаашид үргэлжлэх хандлага ажиглагдаж байгааг экспертүүд хэлсээр байна. Эдийн засаг уналттай байсан 2013 онд Монгол Улс олон улсын зах зээлд “Чингис” бондыг босгосон нь манай эдийн засгийн өсөлт 2 оронтой тоонд хадгалагдан 11.7 хувьтай гарахад нөлөөлсөн. Тэгвэл 2014 онд төдийлөн сайжрахааргүй байгаа эдийн засгийн  бэрхшээлт байдлыг даван туулахад алтны салбарынхны үүрэг их гэдгийг салбарын сайд нар болон төв банкны ерөнхийлөгч уулзалтын үеэр онцолсон байна.

6

А.Жаргал 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

болд:
юу гэж эдэнд 160 сая доллар өгөх юм бэ.битгий танил тал,хуулийн цоорхойгоор татвар төлөгчдын мөнгийг идээд байгаарай.одоо болоо юм биш үү.ямар хүмүүс нь давуу эрхээр зүгээр л бэлэн мөнгө авч болдог юм бэ?ерөнхий сайд аа???даварч байгаа юм биш үү???алт олборлох зөвшөөрлий нь,дээр нь мөнгий нь авчихдаг ямар шид байна аа???ил тод шударга байгаарай.тэгж ярьвал би ч бас алт олборлож болно биз дээ???
2014-02-26

natsag:
altnii salbaraa demjih heregtei.ene uls chini dollargui bolood han* aldah geed bna sh dee.nogoo talas hamgiin hurdan ergelttei salbar bol altniih bolohoor bondnii horongoos ogohheregtei
2014-02-26
билэгт:
юугаа тэнэгтээд байгаа малнууд вэ ул*а юу ч тушаадаггүй татвар ч олигтой төлдөггүй хулгайгаар алтаа гадагшаа зөөдөг байж бас юун 160 сая доллар өг вэ
2014-02-25
zoljargald:
ed nar alt uhaad bid nar ur shimiig ni hurteh gej 22 jil bolloo odoo baahan dollar aldah nee
2014-02-25
zochin:
12.13 onuudad avsan zeelee butsaaj uguugui baigaa deer ni avsan zeelee dollaroo avaad gadag* garch mashin tehnik avah geed alga boldog ene no dahiadl dolloriin hansh usgudug, ed nar. harin gadaadaas dollor zeelj uursduu ersdlee uureh heregtei,ard tumendee handaj helehed alt uhdag huhuduud er ni yahaas butsahgui ulairsan humuus baidag zeelee tulduggui eldev ar heregledegiin jo*e ni jast bathuu,myangabayr geed baahan eruugiin elementuud baidag shuu
2014-02-25