Өсвөрийн сагсчид өрсөлдөж байна

img

Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах Сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр Буянт-Ухаа спортын ордонд үргэлжилж байна. Энэхүү тэмцээний эхний тоглолтууд болон нээлтийн үйл ажиллагаа өчигдөр Спортын төв ордонд  болсон билээ.

Найм дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнд нийт 70 гаруй баг оролцож байгаагийн 30 гаруйн хөдөө орон нутгаас ирсэн байгаа юм. Тухайлбал, нийслэлийн дүүргүүдийн дунд сургуулийн болон орон нутгаас Дорноговь, Дундговь, Дорнод, Баянхонгор, Сэлэнгэ, Говьсүмбэр, Хөвсгөл зэрэг аймгийн өсвөрийн сагсчид ирж, өрсөлдөж байна.

Энэхүү тэмцээнийг ССАЖЯ, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо болон Мини сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг. Сүүлийн хэдэн жил тасраад байсан Улсын аварга шалгаруулах тэмцээн 13 болон 15 хүртэлх  нас гэсэн хоёр ангиллаар явагдаж байгаа.

Энэ удаагийн УАШТ-нд амжилттай оролцсон хүүхдүүд ирэх долоодугаар сард АНУ-ын Кливлэнд хотноо болох Өсвөрийн сагсан бөмбөгийн ДАШТ-д оролцох эрхтэй болох аж.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

la luna:
www.la-luna.mn та манай онлайн дэлгүүрээс өөрт хэрэгтэй хувцас хэрэгсэлээ худалдаж аваарай.
2014-02-25
turuu:
баянгол дүүргээс оролцож байгаа багууддаа амжилт хүсье.дүү нар минь, та нар шүү.
2014-02-25