Адуучин эрчүүд ур чадвараа гайхуулав
Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд зохиогдсон “Адуучин” тэмцээний торгон агшинг хүргэж байна. Энэ сарын 22-нд тус тэмцээнийг зохиох үед гадаа -40 хэмийн хүйтэн байсан ч адуучин эрс хүйтнийг үл ажран авхаалж самбаа, ур ухаанаа дайчлан уурга шүүрэх, адуу уургалах, эмнэг сургах тэмцээнд өрсөлдсөн билээ. Сонирхуулахад, тус суманд өмнө нь адууг азарга азаргаар хулгайлдаг байсан аж. Харин аймгийн Цагдаагийн газраас санаачлан тус сумын адуун сүргийг отороор маллах ажлыг зохион байгуулснаар малын хулгай дахин гараагүй гэнэ. Тиймээс адуучин залуусаа урамшуулж энэхүү тэмцээнийг зохион байгуулсан юм байна.

Гэрэл зургийг П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ