Уулчин Л.Болдбаатартай салах ёс гүйцэтгэнэ
Монгол Улсын гавъяат тамирчин, уулчин Л.Болдбаатартай салах ёс гүйцэтгэх ажиллагаа энэ сарын 26-ны өдөр буюу лхагва гарагийн өглөө 07:40-09:40 цагийн хооронд болох аж. Талийгаачийн шарилыг Шүүх эмнэлгийн байрнаас гаргаж, 61-ийн гарам дахь оршуулгын газар нутаглуулах юм байна.
Тэрээр энэ сарын 13-ны орой Алтай Таван богд уулын Малчин оргилоос бууж явахдаа осолдож, амь эрсэдсэн билээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ