Мартаар “Дон жуан”-ыг толилуулна
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын ирэх сарын онцлох бүтээл нь олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 08, 09-нд тоглох Австрийн алдарт хөгжмийн зохиолч В.А.Моцартын “Дон жуан” дуурь байх нь.
Энэхүү дуурь нь манай тайзнаа анх 2004 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Австри улсын найруулагч М.Майрхоферийн найруулгаар амилж байжээ. Харин энэ удаа Бээжин дэх Австри улсын элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Австри Улсын Венийн хөгжмийн их сургуулийн профессор, дуурийн найруулагч Ребекка Бланкеншипийг тус дуурийн найруулагчаар ажиллуулахаар уриад байгаа аж. Тэрбээр ирэх гуравдугаар сарын 15-ныг хүртэл УДБЭТ-ын уран бүтээлчидтэй хамтран, Алдарт ”Дон Жуан” дуурийг сэргээн найруулж, үзэгчдэд хүргэх юм байна.
“Дон Жуан” дуурийн гол дүр болох Дон Жуанд СТА А.Анхбаяр, Донна Аннад Б.Энхнаран, Комендатоторт СТА Б.Алтанхуяг, Донна Эльвирад СТА Б.Эрдэнэтуяа, Лепореллод Ж.Бямбажав, Мазеттод СТА Э.Бумхүү, Церлинад СТА Н.Туяа нар тоглож, удирдаачаар нь УГЗ Н.Туулайхүү ажиллаж байгаа аж.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ