ТОП-20 индекс 130.83 нэгжээр буурчээ
Монголын хөрөнгийн бирж дээр мягмар гарагийн арилжаагаар 20 ХК-ийн 13643 ширхэг хувьцаа арилжжээ. Энэ өдөр нийт 64 хэлцэл хийгдэж, 10 сая 471 мянга 86 төгрөгийн үнийн дүнтэй арилжаа явагдсан байна.
dsa ТОП-20 индекс 16950.44 нэгжид хүрч өмнөх өдрөөсөө 130.83 нэгжээр буюу 0.77 хувиар буурчээ. Энэ сарын 25-нд Хөрөнгийн бирж дээр “Хөвсгөл геологи” ХК-ийн үнэт цаас 15 хувь, “Улсын их дэлгүүр” ХК 8 хувиар ханш нь өссөн байна. Харин “Арилжаа импекс” ХК-ийнх 15 хувь, “Монгол мах экспо” ХК 14.92 хувь, “Монголын цахилгаан холбоо” ХК 12.67 хувиар үнэт цаасны ханш нь тус тус буурсан үзүүлэлттэй гарчээ.
sa А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ