Улаанбаатар 14 хэм хүйтэн байна

img

Өнөөдөр зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч, бүх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. Зүүн зүгийн нутаг болон говийн нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 16-21 хэм, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 8-13 хэм  хүйтэн байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч 13-15 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт 18 градус хүйтэн, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ