Нөхөн тооцох хуулиар 420 мянган иргэн тэтгэвэрт гарна
“Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийг өнгөрсөн жил хэрэгжүүлж, нийтдээ 500 орчим мянган иргэн хуулийн үйлчлэлд хамрагджээ. Үүнээс 63 мянган иргэн энэ жил нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч буй юм байна. Тодруулбал, энэ оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн эдгээр иргэдийн ажилласан жил тэтгэврийн даатгалыг шинэчлэн тооцсонооор дунджаар тэтгэвэр нь 15 орчим хувиар нэмэгджээ.
Түүнчлэн нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авч байсан 12.7 мянган иргэн “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуультай холбоотойгоор нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүссэн байна. Ингэснээр эдгээр иргэдийн тэтгэвэр тэтгэмж ойролцоогоор 48-68 хувиар нэмэгдэх боломж бий болжээ. Харин үлдсэн 420 орчим мянган иргэний тухайд ирээдүйд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах боломж нээлттэй болсон талаар НДЕГ-ын дарга Ц.Уртнасан ярьж байв.
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ