Египетийн түр засгийн газар огцорлоо

img

Египетийн түр Ерөнхий сайд Хазем Беблави Засгийн газрыг тарааж буйгаа мэдэгдлээ. Беблави огцрох болсон шалтгаанаа тайлбарлахдаа, улс оронд нь үүссэн нөхцөл байдлыг тогтворжуулж чадалгүй хариуцлага алдсантай холбосон байна. Египет улсад хүнсний хийн дутагдалд орсны улмаас нийтийн салбарын ажилчид болон хот суурин газрын тохижилтын ажилчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, хүчний байгууллагынхантай мөргөлдөх болсон юм. Хазем Беблави нь өнгөрсөн оны долдугаар сард экс Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг суудлаасаа буусны дараа Ерөнхий сайдын ажлыг хүлээн авсан юм. Түр Засгийн газар байгуулагдаад “Лалын ахан дүүс” хөдөлгөөн намыг тараасны дараа тус улсад байдал улам хурцадсан билээ. НҮБ-ын судалгаагаар тус улсад хоёр сарын дотор 1000 гаруй хүн амиа алджээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ