Тимошенко Германд эмчлүүлнэ

img

Украины ерөнхий сайд асан, “Батькивщина” намын лидер Юлия Тимошенко Германд эмчлүүлэхээр болжээ. Тэрбээр маргааш Берлинд очих гэнэ. Түүнийг шоронгоос суллагдсаны дараахан Германы канцлер Ангела Меркель утсаар ярьсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Ангела Меркель Тимошенког Германы “Charite” эмнэлэгт ирж эмчлүүлэхийг урьж, бүх зардлыг нь даахаа хэлсэн гэнэ.

Тимошенког эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж ОХУ-аас их хэмжээний хахууль авсан гэж буруутгаж 2011 онд долоон жилийн хорих ялаар шийтгэсэн ч саяхан парламентын шийдвэрээр түр суллагдсан юм. Юлия Тимошенко шоронд ял эдэлж байхдаа нуруундаа гэмтэл авч явах чадвараа алджээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ