“Эх орны цэрэг” яруу найргийн наадам болно
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 93 жилийн ой, Халхын голын байлдааны түүхт ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан “Эх орны цэрэг-2014” яруу найргийн наадам зохион байгуулахаар болжээ.
Энэхүү наадам нь эх орны сэдэвт яруу найргийн өв санг баяжуулах, цэрэг дайчид, ард иргэд, хүүхэд залуусыг эх орон, тусгаар тогтнол, түүх соёлоороо бахархах сэтгэлийг төрүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх, цэрэг эх орны сэдэвт бүтээлүүдийг сурталчлан нийтийн хүртээл болгох зорилготой байна.
Наадмын бүртгэл энэ сарын 17-ны өдрөөс эхэлсэн ба ирэх гуравдугаар сарын 10-ныг хүртэл ЦДБЭЧ-ын байранд явагдаж буй аж. Уралдаанд бүх насны Монгол Улсын иргэн оролцож болох бас сүүлийн шатны шалгаруулалт гуравдугаар сарын 12-ны өдөр Батлан хамгаалахын их сургууль дээр зохион байгуулагдана.
Тэргүүн байранд шалгарсан яруу найрагч өргөмжлөл 800 мянган төгрөг дурсгалын цомоор мялаалгах бол дэд, гутгаар болон шагналт байр эзэлсэн найрагчдыг өргөмжлөл мөнгөн шагналаар урамшуулах юм байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ