Ялагч баг Польшид тоглох эрхээр шагнуулна
Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын 2013-2014 оны хичээлийн жилийн сагсан бөмбөгийн Лигийн аварга шалгаруулах тэмцээн эхлээд байна. Тус тэмцээн энэ сарын 15-наас 05 дугаар сарын 10-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулагдах юм. Тэмцээнийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын биеийн тамир спорт сонирхогчдын холбоо, Монголын спортын шүүгчдийн холбоо нар хамтран зохион байгуулж байна.
Сурагчдын бие бялдрыг хөгжүүлэх, биеийн тамирын боловсрол олгох, сагсан бөмбөгийн спортыг сурталчлах, ур чадварыг дээшлүүлэх, шинэ залуу тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор зохион байгуулагдаж байгаа уг тэмцээний ялагч баг Польш улсын Плоцк хотод болох нөхөрсөг тэмцээнд оролцох эрхийн эзэн болох аж.
Дашрамд дурдахад, Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын 2013-2014 оны хичээлийн жилийн сагсан бөмбөгийн Лигийн аварга шалгаруулах тэмцээний тоглолт долоо хоног бүрийн бямба, нямд зохион байгуулагдаж байгаа юм байна.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ