Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тодорч эхэллээ
Украинд Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн ажил эхэлсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Өчигдрөөс эхлэн орон даяар нэр дэвшигчдийг бүртгэх ажиллагаа эхэлжээ. Нэр дэвшигчийг бүртгэхийн тулд 2.5 сая ам.долларын мөнгөн баталгааг шаардаж байгаа аж. Ирэх сарын 15-ныг хүртэл Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хүсэлтийн дагуу 225 сонгуулийн тойргийн хороодыг байгуулах юм. Энэхүү тойргийн комисст 12-оос доошгүй ажилтан багтаж байгаа юм.
Ерөнхийлөгчид нэр дэвшиж буйгаа мэдэгдсэн эхний улстөрчөөр Харьков мужийн захирагч Михаил Добкин тодорлоо. Тэрбээр “Би шударга үнэнээр сонгуульд өрсөлдөхөө амлаж байна” гэжээ. Мөн сөрөг хүчнээс Ерөнхийлөгчид нэр дэвшихээ мэдэгдсэн дараагийн улстөрчөөр “Батькивщина” намын дарга Юлия Тимошенко, “Удар” намын дарга Виталий Кличко нар тодроод байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ