“Венесуэлийн эсэргүүцэл” фото хальснаа
Венесуэлийн сөрөг хүчнийхэн бараа бүтээгдэхүүний хомсдол, гэмт хэрэг, инфляци нэмэгдсэнийг эсэргүүцэн Ерөнхийлөгчөө огцрохыг шаардан жагсаал зохион байгуулсан юм. Гэвч өнгөрсөн долоо хоногт Венесуэлийн нийслэл Каракас хотноо жагсагчид болон Ерөнхийлөгч Николас Мадурог дэмжигчдийн хооронд мөргөлдөөн гарч, дөрвөн хүн бууны суманд өртөн амиа алдсан. Тус улсад өрнөж буй цуст мөргөлдөөн фото хальснаа хэрхэн буусныг сонирхуулж байна.
7
Фото: (LEO RAMIREZ - AFP/Getty Images)
Венесуэлийн нийслэл Каракас хот. Цагдаагийн ажилтан жагсаалыг тараахын тулд галт зэвсэг хэрэглэв.
6
Фото: (RAUL ARBOLEDA - AFP/Getty Images)
Цагдаагийн ажилчид руу чулуу шидэж буй жагсагчид.
7
Фото: (RAUL ARBOLEDA - AFP/Getty Images)
Засгийн газраас жагсагчдыг тараахын тулд нулимс асаргуулагч хий хэрэглэв. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаал үргэлжилж буй баруун хэсгийн Тачира муж руу цэргийн хүч илгээхээр шийдвэрлэсэн аж.
8
Фото: (RAUL ARBOLEDA - AFP/Getty Images)
Тус улсын Ерөнхийлөгч Николас Мадурог огцрохыг шаардаж буй эр. Тэрбээр, “Би Венесуэл хүн” гэсэн бичигтэй амны хаалт зүүжээ.
8
Фото: (AFP - AFP/Getty Images)
Эрүүл мэндийн газраас мэдэгдэж буйгаар, “Өчигдөр нийслэл Каракас хотод тэмцэлд оролцож буй 34 настай Жемми Вагес гэгч тэнсэн суманд оногдож амиа алджээ”.
8
Фото: (LUIS ROBAYO - AFP/Getty Images)
Жагсагчид өөрсдийгөө хамгаалж байна.
7
Фото: (LUIS ROBAYO - AFP/Getty Images)
Засгийн газрын ордны өмнөх талбайд жагсагчид цугларч, иргэний дуу хоолойгоо хүргэлээ.
7
Фото: (RAUL ARBOLEDA - AFP/Getty Images)
Тэд Ерөнхийлөгчөө эсэргүүцэх болсон гол шалтгаан нь баян хоосоны ялгаа хэтэрхий их хүрээгээ тэлж буйг буруутгаж байгаа юм.
7
Фото: (RAUL ARBOLEDA - AFP/Getty Images)
Эсэргүүцлийн жагсаалд нэгдсэн залуугийн гар аргаар бэлдсэн шатах бодис.
8
Фото: (RAUL ARBOLEDA - AFP/Getty Images)
Багтай үл таних этгээдүүд.
7
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ