Украины цагдаагийн тусгай тасаг тарлаа
Украины парламент бүрэн эрхийнхээ хүрээнд батлан хамгаалахын сайд Арсен Аваков цагдаагийн тусгай үүрэг гүйцэтгэгч “Беркут” тасгийг тараах тушаал гаргасан гэдгээ мэдэгджээ. Тэрбээр “Цаашид “Беркут” гэж тасаг байхгүй боллоо. Хоёрдугаар сарын 25-ны өдөр 144 тоот тушаалаар татан буулгалаа” хэмээжээ.
Нийслэл Киев хотод эсэргүүцлийн жагсаал эхэлсэн өдрөөс эхлэн тусгай “Беркут” тасгийн дайчид эрх мэдлээ хэтрүүлэн, галт зэвсэг хэрэглэсний улмаас олон хүний амийг хороосон юм. “Беркут” тасгийн дайчдыг Львовт сөрөг хүчнийхний өмнө өвдөг сөхрүүлэн уучлал гуйлгасан бол зарим нь гартаа таарсан юмаар шидэж байлаа. Мөн Луцке хотод “Беркут”-ийн дайчдыг нэг нэгээр нь тусгай тавцанд гаргаж Киевт болсон ажиллагаанд оролцсон эсэхийг нь олон нийт асууж байцаажээ. Харин “Беркут”-ийн дайчид тэнд галт зэвсэг хэрэглээгүй зөвхөн тусгай хэрэгсэл бороохой, бамбай, хий ашигласан гэж хариулжээ.
1992 онд цагдаагийн “Беркут” тусгай тасгийг байгуулсан аж. Батлан хамгаалах яамны мэдэгдэж буйгаар тус тасагт 20 мянган дайчин үүрэг гүйцэтгэдэг байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ