“Фүкүшима”-гийн аюул Канадын эрэгт ирлээ
Японы “Фүкүшима”-гийн атомын эрчим хүчний станцаас алдагдаж буй цацраг идэвхт бодисын тархалт Канадын эрэгт ирсэн тухай эрдэмтэд мэдэгдлээ. Тус атомын цахилгаан станцын далайтай холбогдсон цооногийн уснаас маш өндөр хэмжээний цацраг идэвхт бодисын бохирдол илэрсэн байна. Уг цооногийн усан дахь цацраг идэвхт бодисын хэмжээ нэг литр усанд 1400 беккерель агууламжтай байгаа юм. Энэ нь тэнгисийн усанд хаяж болохоор зөвшөөрөгдсөн хэмжээнээс 30 дахин их байжээ.
Ванкувер, Британийн Колумбийн далайн эргээс “Фүкүшима”-гаас алдагдсан цезий- 134, цезий-137 зэрэг цацраг идэвхт цезийн изотоп илэрсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Канадын Нова Скотагийн Дартмундын Далай судлалын Бедфордын хүрээлэнгийн эрдэмтэн Жон Смит “Хоёр хоногийн өмнө илэрсэн цезийн изотопын хэмжээ ундны усанд агуулагдах хэмжээнээс бага түвшинд байгаа учир аюулгүй” гэж хэлжээ. “Фүкүшима”-гийн цацраг идэвхт бодисын тархалт АНУ-ын Вашингтон, Калифорни, Хавайд хараахан хүрээгүй гэнэ. Гэхдээ 2011, 2012 онуудад цезийгээр хордсон туна загас Калифорнийн эргийн ойролцоогоос олдож байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ