Хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдүүлснээ олон улсад танилцуулна

img

Канадын Торонто хотод ирэх сарын 2-5-ны өдрүүдэд Олборлогчдын холбоо /PDAC/-оос зохион байгуулдаг олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт, үзэсгэлэн яармаг зохион байгуулагдна. Тус чуулга уулзалтад манай улсаас Уул уурхайн сайд Д.Ганхуяг тэргүүтэй яам агентлаг болон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцохоор болжээ.

Зохион байгуулаад 80 гаруй жил болж буй тус арга хэмжээнд 125 гаруй орноос уул уурхай, эдийн засаг, бизнес болон бусад салбарын 30 гаруй мянган төлөөлөгч оролцох аж.  Энэ үеэр манай улсын Уул уурхайн сайд Засгийн газраас уул уурхайн салбарт баримтлах бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ, Монгол Улсын хөрөнгө оруулалт, эрхзүйн орчны өрсөлдөх чадвар, тогтвортой байдлыг бүрдүүлэхтэй холбоотой асуудлаар танилцуулга хийх юм байна. Товчоор хэлбэл, Монгол Улс хөрөнгө оруулалтын таатай орчинтой улс гэдгээ чуулга уулзалтын үеэр танилцуулах аж.

Мөн Д.Ганхуяг сайд Канадын Гадаад худалдааны болон  Байгалийн нөөцийн сайд нартай уулзалт хийхээр болсон байна.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ