Алт тушаалт нэмэгдсэн гэв
2014-02-26

Уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон татварын орлого эхний 1 дүгээр сарын байдлаар төлөвлөсөндөө хүрч буй эсэх талаар Уул уурхайн яамнаас мэдээллээ. Үүнд, зэсийн үйлдвэрлэл 85.1 мянган тонн буюу 83.3 хувь, молибден 397 мянган тонн, нүүрсний үйлдвэрлэл 1.4 сая тонн татварын орлого бүрдүүлэлт 5.37 тэрбум төгрөг байна. Харин алтны тухайд эхний сард 420 кг-ийг олборлоод байгаа аж.

Энэ онд гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх үүднээс олборлосон алтаа Монголбанканд тушаавал нөөц ашигласны төлбөр 2.5 хувь байхаар хуульд тусгасан. Үүнтэй холбоотойгоор Монголбанканд тушаах алтны хэмжээ нэмэгдэж байгааг салбарын яамныхан хэллээ. Жишээ нь, 2014 оны 2 дугаар сард 1320 кг алт тушаасан байгаа нь 2012 оны мөн үед тушаасан хэмжээнээс 6 дахин, 2013 оны 1,2 дугаар сарынхтай харьцуулахад 2 дахин нэмэгдсэн үзүүлэлт аж.

А.Жаргал

Shuud.mn
Сонин хачин
zochin:
nogon sergeelt deeree hatuu anhaaaral tavih heregtee
2014-02-26
zochin:
za ingej saihan altaa abch bgaad 2 jiliin daraa urid jiluuded alaa ingej tu*hgui nuuj bsan geed zoruug ni tootsood naad luibarchin altnii kompanuudaasaa abaarai tatbatiin albaa bidnii neg muu jijig kompaniig bolohoor daramtlaad baidag altnii bossuud duraaraa huuliig hodolgoh yumaa mongold mongotei ni goe yumaa ukrain shig hubisal hiih yumcan
2014-02-26