368 литр вино хил нэвтрүүлэхийг завджээ

img

 

Гаалийн Ерөнхий Газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчид “Нарлаг Монгол” олон улсын суудлын галт тэргээр ОХУ- аас зорчин явсан зорчигчдын бие болон ачаа тээшинд эрсдлийн судалгаанд үндэслэсэн гаалийн хяналт шалгалт явуулжээ.

Дээрх ажиллагааны үр дүнд энэ сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Сүхбаатар боомтоор иргэн Б, С, Э нар нь 368 литр вино, 10 литр архийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдаж байсныг илрүүлсэн байна.

Архи, согтууруулах ундааг Эдийн засаг, хөгжлийн яамнаас тусгай зөвшөөрөл авсан ААНБ зөвхөн гаалийн хилээр нэвтрүүлэх эрх зүйн зохицуулалттай. Тиймээс тус хэргийг Цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлжээ. Тус архи нь шинжилгээний бичиггүй буюу “Хүнсний аюулгүй байдлын тухай хууль”-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэх нь тодорхойгүй байгаа аж.

5

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
жинхэнэ цайчихсан луйварчид бол гаалийнхан өөрсдөө дэндүү даварцан шуналтай гарууд энийг тэртээ тэргүй хил гаальтай харьцдаг бүх хүмүүс мэднэ дээ.
2014-02-27
zochin:
tiim uu ? za medej avlaa ! orchuulj ogsond ih bayrlalaa ! vodka geed l baihiin orchuulj ogoorei !
2014-02-26
hunnu:
ug ni vinog mongoloor dars gedeg yum sh te..
2014-02-26
ªì㺺ëºã÷:
çà þóí ñ¿ðòýé þì íýã ìóó ãàíçãûí íàéìàà÷íûã ÿàõíàâ äýý ãààëèéõàí ººðñäèé㺺 õè÷ýýâýë òààðíà ãààëèéíõàí áîë æèíõýíý óëààí àâèëãà÷èä ø ¿íýíäýý
2014-02-26