Өнөөдөр болох үйл явдлын тойм
ЭМЯ-ны сургалт мэдээллийн зааланд
09:00 цагт “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” сэдэвт эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөний нээлт болно.
"Бишрэлт" зочид буудалд
09:00 цагт Барилгын хөгжлийн төвөөс аймгуудын Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга нарт мэдээлэл хийнэ. Барилгын тусгай зөвшөөрөл, норм дүрмийн талаар сонирхсон мэдээллээ авах боломжтой.
ШӨХТГ-т
11:00 цагт нийтийн үйлчилгээний газруудын 00 үнэ төлбөргүйгээр иргэдэд үйлчлэх болсон тухай болон хими цэвэрлэгээний үйлчилгээний буруугаас иргэд хохирсон тохиолдолд хохиролыг 100 хувь барагдуулах болсон талаар хэвлэлийн бага хуралтай.
“Шинэ дэлхий” телевизийн хэвлэл мэдээллийн төвд
11:00 цагт Энэтхэгийн Элэг шилжүүлэх мэс заслын эмнэлгийн төлөөлөл хэвлэлийн бага хурал хийнэ. Энэхүү хуралд Энэтхэгийн эмнэлгийн төлөөлөгчөөс гадна элэгний өвчнөөр өвдөж, тус эмнэлэгт эмчлүүлэн эдгэрсэн сэтгүүлч Б.Эрдэнэцогт, болон донорын үүрэг гүйцэтгэсэн нэвтрүүлэгч Б.Гантигмаа нар оролцох юм.
Туушин зочид буудлын 4-н давхрын хурлын танхимд
13:00 цагт "Хүүхдийн эрхийн хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал"-ын тухай хэлэлцүүлэг болно.
Хэвлэлийн хүрээлэнд
11.30 цагт “Дэлхийн хүүхдийн аж байдал 2014 тоогоор”, “ Хүүхэд бүр чухал” сэдвээр НҮБ-ын Хүүхдийн Сан, Хүүхдийн төлөө үндэсний газар, Үндэсний статистикийн хороотой хамтран мэдээлэл хийнэ.
“Оргил хүнс” ХХК-ийн үйлдвэрт
12:00 цагт “Гоё” тараг хэрхэн үйлдвэрлэж байгааг сэтгүүлчдэд танилцуулах ажил болно. Сэтгүүлчдэд зориулсан унаа УДЭТ-аас 11:20 цагаас хөдөлнө.
МҮЭХ-ны 4 давхрын зааланд
12.00 цагт МҮЭ-ийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлаж байна. МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл, улсын хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгнө.
Багшийн хөгжлийн ордны 2 давхарт
11:00 цагт Нийслэлийн төрийн болон хувийн бүх ЕБС-ийн захирлууд сургуулийнхаа бүх багш нар хэрэглэх хичээлд бэлтгэх цахим программыг хүлээж авах юм.
НЗЗ-ны 11-р байрны Сонгуулийн дугуй зааланд
09:00-13:00 цагт “Оюутны хөдөлмөр эрхлэлт ба цагийн ажил” хөтөлбөрийг танилцуулах, хэлэлцүүлэг зохион байгуулна.
Монголын Хүүхдийн Ордны бага танхимд
11:30 цагт ЮНЕСКО-ын Соёлын өвд Монгол уран бичлэгийг бүртгүүлсэн багш Батбаяр, Ази номхон далайн орнуудын хүүхдийн дууны түүвэрт 5 дуу бичүүлсэн багш Алтантуяа нарын уран бүтээлийн тайлан болно.
Хангарьд ордны 14 давхарт
14:00 цагт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар зургаан асуудлыг хэлэлцэнэ.
Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн байранд
09:00-18:00 цагт Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн салбарын дарга нарын зөвлөгөөн болно.
“Хууль зүйн үндэсний хүрээлэн”-ийн Хуульчдын танхимд
10:00 цагт “Цагдаагийн албаны тухай хууль болон түүнийг дагаж мөрдөх журмын тухай” сэдэвт сэтгүүлчдэд зориулсан чөлөөт уулзалт болно. Чөлөөт уулзалтын сэдвийн хүрээнд Хууль зүйн яамны дэд сайд Э.Эрдэнэжамъяан, Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Оюунболд нар оролцон мэдээлэл хийнэ.
MN мэдээллийн төвд
11.00 цагт аялал жуулчлалын холбооноос “Нүүдэлчдийн өвөл 2014” арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт Монгол Улсын гавьяат жүжигчин, хошин урлагийн мастер Б.Батзаяад зориулсан Хошин урлагийн нэгдсэн тоглолтын талаарх мэдээллийг сонирхоорой.
5
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ