Украин шинэ Засгийн газартай боллоо
Ерөнхийлөгч Виктор Янукович эх орноо орхин гарсаны дараа Украины сөрөг хүчнийхэн шинэ Засгийн газраа байгуулж, гишүүдээ Тусгаар тогтнолын талбайд танилцууллаа. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн өнөөг хүртэл зогсолтгүй тэмцсэн сөрөг хүчнийхэн ийнхүү ялалтаа тунхаглалаа гэж “ВВС” агентлаг мэдээллээ.
1
Сөрөг хүчний зөвлөлийн гол хүмүүсийн нэг, Эдийн засгийн сайд асан Арсений Яценьюк Ерөнхий сайд болжээ. Эрх баригчдын барьцаанд нэг сар орчим хоригдсон Дмыто Булатов Спортын яамын сайдаар сонгогдсон бол сөрөг хүчний зөвлөлийн тэргүүн Степан Кубивийг Төв банкны Ерөнхийлөгчөөр томилжээ.
Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Олександер Турчинов ард түмэнд хандан хийсэн мэдэгдэлдээ “Шинээр бүрэлдэн бий болсон Засгийн газар ирэх тавдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийг хүртэл улс орны гол шийдвэрийг гаргах бөгөөд түүний дараа ахин шинэ зохион байгуулалтад шилжих болно. Халуун амиа өргөсөн баатруудынхөө төлөө хичээнгүй ажиллах учиртай” гэжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ