Ким Чен Уны хараа мууджээ
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны нүдний хараа муудсан тухай тус улсын төв мэдээллийн “KCNA” агентлаг мэдээллээ. Тус агентлагийн мэдээлж буйгаар “Залуу удирдагчийн хараа муудаж, бага зэрэг турсан. Тэрбээр өнгөрсөн сараас эхлэн чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх курс эмчилгээ хийлгэж, мөн улсын ажилд хэтэрхий их биеэ чилээж байгаа учир түүний нүдний хараа муудаж эмчийн зөвлөгөөгөөр шил зүүж эхэлсэн” гэжээ.
1
Тус улс АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан хээрийн сургуулилт явагдаж буйтай холбогдуулан Хөдөлмөрийн намын 53-р чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа юм. Удирдагч Ким Чен Ун гишүүдийн өмнө харааны шил зүүн индэр дээр гарч ирсэн байна. Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамнаас “Ким Чен Ун, дээрх хуралдааныг хугацаанаасаа өмнө зохион байгуулж буй нь, хамтарсан хээрийн сургалтаас гадна, Саудын Арабын эмир Ахмад Ал-Жабер Ал-Сабахыг эх орондоо хүлээн авах тухай ярилцсан” гэж мэдэгджээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ