АНУ, Афганистанаас цэргээ гаргана
АНУ-ын албаныхан Афганистанд энхийг сахиулахын тулд цэргээ оруулснаас хойш дараалан гарсан халдлагын улмаас нийт 2000 цэрэг амиа алдсан гэж мэдэгдэв. Энэ он гарсаар Афганистанд дотоодын халдлага дайралт гарах нь ихэссэн бөгөөд сүүлийн үед хэд хэдэн террорист халдлага гарсан юм. Халдлага гарах болсны улмаас АНУ дахин цэрэг оруулах тухай, террорист халдлагаас хамгаалах, дэмжлэг үзүүлэх санал тавьсан ч Ерөнхийлөгч Хамид Карзай хоёр талын аюулгүй байдлын гэрээнд гарын үсэг зурахаас татгалзжээ. Үүнээс шалтгаалаад АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ оны сүүлээр бүх цэргээ Афганистанаас татах болно гэдгээ мэдэгдлээ.
Энэ оноос Афганистанд үлдэх Америкийн армийн үүрэг хариуцлага улам багасч, улмаар шахагдаж эхэлнэ хэмээн ажиглагчид үзэж байна. Афганистаны 49 бүс нутагт 50 мянган гаруй “Нато”-гийн цэрэг үйл ажиллагаа явуулж байгаагийн 34 мянга нь АНУ-ын цэргүүд юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ