Нүүрснээс 589.5 тэрбум төгрөгийн орлого олохоор төлөвлөжээ

img

Уул уурхайн яамнаас энэ оны гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, татварын орлогын төлөвлөгөөг танилцууллаа. 2014 онд 1.225 мян.тн зэсийн баяжмал үйлдвэрлэж, 391.3 тэрбум төгрөгийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Экспортын тухайд 2.058 сая ам.долларын үнийн дүн бүхий 1.225 мянган тонныг гадагш гаргахаар төлөвлөжээ. Харин 2.904 тн молибдений баяжмал үйлдвэрлэж, 13.66 сая ам.доллараар экспортлох юм байна.

Манай улсын экспортын гол бүтээгдэхүүний нэг болох нүүрсний хувьд энэ жил 34.1 сая тонныг үйлдвэрлэж, гадагш гаргаснаар үүнээсээ 589.5 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулахаар төлөвлөсөн билээ.  Алтны хувьд улсын хэмжээнд нийтдээ 31.6 тонн алт үйлдвэрлэснээр төсөвт 180 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр төлөвлөөд буй аж. Үүнээсээ 1.290 сая ам.долларын үнэтэй 26.3 тонн алтыг экспортод гаргахаар төлөвлөжээ.  Түүнчлэн энэ онд 84 сая ам.долларын үнэ бүхий 315.1 мянган тонн жонш олборлож экспортлох бол 87.4 сая ам.долларын үнэ бүхий 88 мянган тонн цайр экспортлох төлөвлөгөө гаргасан аж. Харин төмрийн тухайд 7.8 сая тонн төмөр үйлдвэрлэж, экспортлох бөгөөд үүнээс 146.2 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх юм байна. Газрын тосны хувьд Монгол Улсын хэмжээнд нийтдээ 5.849 мянган баррель газрын тос олборлож, экспортлох юм байна. Тус бүтээгдэхүүнээс улсын төсөвт 221.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр төлөвлөжээ.

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ