Коморос, Тувалу Улстай дипломат харилцаатай боллоо

img

Монгол Улсад орчин үеийн дипломат алба үүсч хөгжсөний 100 жил болон Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойн хүрээнд манай улс эдүгээ дипломат харилцаагүй НҮБ-ын гишүүн орнуудтай дипломат харилцаа тогтоох зорилт тавьж ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд Коморосын Холбооны Улс, Тувалу Улстай энэ оны 12 дугаар сарын 5-ны өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоов. Чингэхдээ талууд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн болон бусад салбарт хөгжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцов. Дипломат харилцаа тогтоох тухай холбогдох Хамтарсан албан мэдээнд НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч нар гарын үсэг зурав. Ийнхүү Коморос, Тувалу Улстай дипломат харилцаа тогтоосноор манай улс НҮБ-ын гишүүн 157 улстай дипломат харилцаатай болж, хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд бие биенээ харилцан дэмжиж хамтран ажиллах илүү боломж нээгдлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

haha tuvalu ch gehshig
2011-12-07
хаха хөөрхөн наасан. Тувалу ч гэх шиг
2011-12-07