“Сочи”-гийн паралимпийн буухиа эхэллээ
Ирэх гуравдугаар сарын 7-16-ны өдрүүдэд Сочи хотноо нээлтээ хийх паралимпийн галт бамбар Алс Дорнодын зүүн цэгээс хөдөллөө. Нар мандахад ОХУ-д хамгийн түрүүнд харагддаг Дежнёвийн хадан цохион дээр олимпийн бамбарыг асаасан байна. Дежнёва нь Чукоткийн хойг болон ОХУ-ын эх газар, Евроазийн зүүн цэг юм.
da
Галт бамбарын эхний буухиаг Лондонд болсон зуны паралимпийн усан сэлэлтийн тамирчин 17 настай Андрей Гладков, Валентина Эттон нар өртөөлөн явцгаажээ.
s
ОХУ-ын Паралимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Михайл Терентьев хэлэхдээ, “Галт бамбарыг 1000 гаруй хүн өртөөлөх бөгөөд бамбарыг хэд хэдэн хотод нэг өдөрт зэрэг асаахаар төлөвлөсөн. Паралимпийн бамбар Оросын холбооны найман хотоор дамжих бөгөөд буухианд 1000 орчим иргэн оролцохоор болсон” гэнэ.
S
Зохион байгуулагчдын хэлж буйгаар, “Бамбарын аялал паралимпийн наадмын эх орон гэгддэг Их Британы Сток Мандевилль хотхоноор дамжих” ажээ. Паралимпийн буухиа ирэх гуравдугаар сарын 7-нд олимпийн нээлт, хаалт болох “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд бадамласнаар олимп албан ёсоор эхэлнэ. Энэ удаагийн паралимпд 45 орны 1500 гаруй тамирчид хурд хүчээ үзэх юм байна.
SDA
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ