Авлигын улмаас 120 тэрбум еврогийн хохирол учирдаг

img

Европын холбооны /ЕХ/ түвшин дэх авлигын цар хүрээ маш их байгаа ба тус холбоонд авлигын улмаас жилд дунджаар хамгийн багадаа 120 тэрбум евротой тэнцэх хэмжээний хохирол учирдаг байна. Тус холбооны Дотоод хэргийн асуудал хариуцсан комиссар Сесили Maлтстром гишүүн 28 улсын авлигын нөхцөл байдлын талаар явуулсан анхны судалгааны тайланг танилцуулахдаа “авлигын улмаас жилд дунджаар 120 тэрбум еврогийн хохирол учирч байна. Бодит хохирлын хэмжээ 120 тэрбум еврогоос магадгүй их байх” гэжээ.

s

Судалгаанд оролцсон Европчуудын 3/4 нь ЕХ-ны түвшинд авлига өргөн тархсан, мөн тэдний 1/2 нь авлигын түвшин өсч байна гэж хариулжээ. Мөн судалгаанд оролцсон Их Британийн 1115 иргэний зөвхөн 5 нь (1 хүрэхгүй хувь) хээл хахууль өгсөн гэж хариулсан байгаа нь ЕХ-ны түвшин дэх хамгийн сайн үзүүлэлт болсон байна. Гэвч судалгаанд оролцсон Их Британийн иргэдийн 64 хувь нь Их Британид авлига өргөн тархсан гэж үзсэн байгаа бол энэ үзүүлэлт ЕХ-ны дунджаар 74 хувь байгаа юм.

ASZ

Хорват, Чех, Литв, Болгар, Румын, Грек улсаас судалгаанд оролцогчдын 6-29 хувь нь сүүлийн 12 сарын хугацаанд хээл хахууль өгөхийг шаардсан, хэн нэгэнд хээл хахууль өгсөн гэж хариулсан байна. Польш, Словак, Унгар улсад авлига хамгийн өргөн тархсан салбар бол эрүүл мэндийн салбар гэж үзэж байгааг уг тайланд онцолсон байна. Судалгаанд оролцсон бизнес эрхлэгч 10 хүн тутмын дөрөв нь Европт бизнес эрхлэхэд тулгардаг саад бэрхшээлээр авлигыг нэрлэжээ. Мөн энэ үеэр Сесили Maлтстром ил тод, нээлттэй байдлын талаарх хуулиудын чухлыг онцлон “Швед Улс бол маргаангүй авлигын хамгийн бага асуудалтай улс юм. Тиймээс, ЕХ-ны бусад улсууд Авлигатай тэмцэж буй “Швед загвар” туршлагаас суралцах ёстой” гэжээ.

da

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
mongolchuud harin ch sain zaah baih shuu
2014-02-28
зочин:
удахгүй европ өөрөө монголоос суралцах цаг ирнэ, мөрөөдөхөд мөнгө төлөхгүй, европчууд бол сөнөж байгаа газар
2014-02-28