Найруулагч Г.Бадамрагчааг өнөөдөр шүүнэ
Төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан гэх үндэслэлээр хоёр жил гаруй хугацаанд шалгагдаж байгаа Г.Бадамрагчаад холбогдох хэргийг өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд хянан хэлэлцэнэ. Кино найруулагч Г.Бадамрагчааг “Цагдаагийн тангараг” киногоороо дамжуулж төрийн эрхийг санаатайгаар булааж авахыг оролдсон хэмээн ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн тооцон шалгасан юм.
Энэхүү хэргийг шүүх хурал өмнө нь болж, нэмэлт байцаалтад буцааж байсан билээ.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ