Эрдэмтэд эдийн засгийн хүндрэлээс гарах гарцыг хайв

img

"Отгонтэнгэр" их сургууль, "Идэр" дээд сургууль санаачлан ШУА-ийн Философи, социологи, эрх зүйн хүрээлэнтэй хамтран "Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн хүндрэл:  шалтгаан, шийдвэрлэх арга зам" үндэсний эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.

 

Энэхүү бага хурлын хүрээнд "Эдийн засаг", "Улс төр, нийгэм, ёс суртахуун" сэдэвт хоёр салбар хуралдаанаар өнөөгийн нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх арга замын талаарх эрдэмтдийн үзэл баримтлалыг сонсож, тэдний шийдэл, зөвлөмжийг төр засагт сонордуулах зорилго агуулжээ. Бага хуралд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт оролцож, эдийн засагт тулгамдаж байгаа асуудлуудаар эрдэмтэн мэргэдтэй санал бодлоо солилцсон юм.  Эрдэм шинжилгээний бага хуралд 30 гаруй эрдэмтэн, судлаач улс төр, нийгэм,  ёс суртахуун, эдийн засгийн салбарын асуудлаар илтгэл тавьж хэлэлцүүллээ.

 

Бага хурлыг нээж ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин хэлсэн үгэндээ ШУА-ийн эрдэмтэн судлаачид улс орныхоо улс төр, эдийн засгийн тулгамдсан чухал асуудлыг судалгаа, шинжилгээнийхээ ажлын үр дүнд тулгуурлан шинжлэх ухааны үндэстэй тодорхойлох, хөгжилд хувь нэмэр оруулах олон ажил хийхээр төлөвлөөд байгааг дуулгалаа. Энэ  үеэр эрдэмтэн судлаачдын тавьсан илтгэлүүдээс Г.Чулуунбаатар, С.Одхүү, Д.Зоригт нарын эрдэмтдийн "Ухаалаг, зөв төртэй болох зарим санаа, үндэслэл" гэсэн илтгэл оролцогчдын анхаарлыг нэлээд татлаа. Уг илтгэлд засаг төрийн үр нөлөө ямар байгаа, төрийн байгуулалт зөв байгаа эсэх талаар үнэлэлт дүгнэлт өгсний зэрэгцээ төрд ямар ухаан, юу дутаж байгааг дэнсэлжээ. Эдгээр эрдэмтэд төрийн эрх мэдлийг хуваарилсан Үндсэн хуулийн үзэл санааг зөв ойлгож, зөв хэрэглэх эрүүл саруул ухаан төрд дутаж байна гэж үзэж буйгаа илэрхийллээ.

5

Мөн төрийн ажил, улс төрийн ажил хоёрыг ялгах ухаан, соёл дутаж байна, ардчиллыг ойлгох, хэрэгжүүлэх рациональ ухаан, зөв соёл төрд, нийгэмд ч дутаж байна гэж дүгнэжээ. Харин эдийн засгийн ухааны доктор Ч.Хашчулуун "Бондын хөрөнгөөр улсын эдийн засгийн хөгжлийг цаашид авч явах, шинэ шатанд гаргах төслүүдэд санхүүжилт чиглэгдэх бус, хөгжлийн тодорхой бодлого, стратегигүй, судалгаагүй явсан тул 2014 онд эдийн засаг төдийлөн дорвитой хөгжих боломж харагдахгүй болоод байна" гэж илтгэлдээ онцоллоо.

5

Н.Энхлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ganaa:
сайхан хурал болжээ.
2014-03-04
irgen:
saihan hural boljee demjihiin orond iim yum bichij suudag teneg amitad bas bh l yum daa
2014-03-01
irgen:
sain bn .tor erdemtedee sonsoo .
2014-03-01
irgen:
sain bn .tor erdemtedee sonsoo .
2014-03-01
dhillf:
yooo eleg hushluu.
2014-02-28
irgen:
yag l giiguulj haragdaach. adilhan komunistuud l baigaa biz.
2014-02-28
иргэн:
урд нь хаана юу хийж явсан юм наад эргүү эрдэмтэд чинь
2014-02-28