Венесуэлийн байдал хурцдаж байна

img

Засгийн газраа эсэргүүцсэн жагсаал Венесуэлд сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд үргэлжилж, улам өргөжиж байна. Өчигдөр болсон жагсаалын үеэр 60 гаруй иргэн амиа алдсан гэж тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгджээ. Амиа алдсан иргэдийн ихэнх нь хүүхэд эмэгтэйчүүд байсан гэнэ. Мөн галт зэвсэг хэрэглэсэн этгээдүүд дэлгүүр, банкийг тонож, дээрэмдэх нь газар авчээ.

Венесуэлийн эрх баригчдын зүгээс хохирогчдын үхэлд сөрөг хүчнийхнийг буруутгаж байгаа аж. Венесуэлд өнгөрсөн даваа гарагийн байдлаар хохирогчдын тоо 15-аар тоологдож байсан бол өдгөө 60-д хүрсэн нь мөргөлдөөн улам ширүүсч байгааг харуулж буй.

1

Засгийн газрын эсрэг бослого, үймээнийг зохион байгуулсан гэж сөрөг хүчний тэргүүн Леопольдо Лопезийг баривчилсны дараагаас жагсаал улам газар авч, Венесуэлийн баруун хэсгийн мужуудад тархжээ. Ерөнхийлөгч Николас Мадурогийн зүгээс зөрчлийг шийдвэрлэж, бослогыг намжаах зорилгоор сөрөг хүчнийхэнтэй яриа, хэлцэл хийх санал тавьсан боловч үр дүнд хүрээгүй аж. Венесуэлийн сөрөг хүчнийхний зүгээс тус улсад гэмт хэрэг, инфляци, хүнсний хомсдол нэмэгдсэнд эрх баригчдыг буруутган, огцруулахаар жагсаал, цуглаан зохион байгуулж эхэлсэн юм.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

haltar:
haltar tsarait yaj bga bol kkkkkkk
2014-02-28
зочин:
дараагийн украйн
2014-02-28