Арсений Яценюк: Янукович бол гэмт хэрэгтэн
Украинд шинээр байгууллагдсан түр Засгийн газрын бүрэлдэхүүнийг өчигдөр Тусгаар тогтнолын талбайдаа олон нийтэд танилцуулсан юм. Жагсагчид болон улс төрийн нам хүчнүүдийн төлөөллөөс бүрдсэн зөвлөл сөрөг хүчний удирдагчдын нэг, “Fatherland” намын дарга Арсений Яценюкийг Ерөнхий сайдаар томилохоор санал болгосон билээ. “ВВС” агентлаг энэ үеэр Яценюктэй цөөн хором ярилцжээ.
5
-Ерөнхий сайдын албан тушаалын төлөө хэтэрхий их тэмцсэн мэт санагдахгүй байна уу?
-Бид албан тушаал болон нэр хүндийн төлөө энэ алхамыг хийгээгүй. Хэрвээ таны хэлсэн бүхэн үнэн байсан бол Ерөнхийлөгч Виктор Янукович бүрэн эрхтэй байхдаа Ерөнхий сайдын суудал санал болгох тэр үед хүлээн авах байсан. Өмнөх Засгийн газар, Ерөнхийлөгч авлигад идэгдэж, улс орны эдийн засгийг хүнд нөхцөл байдалд хүргэсэн. Бид энэ алдааг арилгахын тулд эрс шийдэмгий алхмуудыг хийх болно. Өнөөдөр бид гамшгийн ирмэгт ирээд байгаа. Тиймээс үүнийг улс төрийн амиа хорлогчдын Засгийн газар гэж хэлж болохоор байна. Биднийг маш хүнд хэцүү тэмцэл хүлээж байгаа.
5
-Ерөнхийлөгч Виктор Янукович эх орноосоо зугтаасан, хэрвээ эх орондоо ирвэл Сөрөг хүчин ямар алхам хийх вэ?
-Бүх ард түмний өмнө шийтгэх болно. Янукович биднээс илүү эрх мэдэлтэй байсан ч ард түмнийг хэзээ ч дийлэхгүй.
5
-Юлия Тимошенко, Виталий Кличко нар ирэх тавдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буйгаа зарласан. Энэ тухай?
-Мэдээж хэрэг түр засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд бидэнд боломж байна. Хоёр хоногийн өмнөөс орон даяар Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг танилцуулж эхэлсэн. Тэднийг ард түмэн дэмжих байх.
5
-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхэлсэн эсэргүүцлийн жагсаалын үеэр 88 хүн бусдын гарт амиа алдсан. Олон улсын хүний эрхийн байгууллагаас та бүхнийг буруутгаж байгаа?
-Бидний буруутгаж, үл болно. Амиа алдсан, гэмтсэн бүх ард түмний төлөө Янукович хариуцлага хүлээх ёстой. Тэр бол гэмт хэрэгтэн бас урвагч.
6
-Ирээдүйн Украин ямар байх бол?
-Олон жилийн турш тусгаарлагдсан гэр бүлтэйгээ нэгдэх болно. Укриан улсын ирээдүйд тавих эхний шат бол Европын холбоонд нэгдэж, уурлан бухимдсан ард түмнээ тайвшруулах юм. Мөн тусгаар тогтнолын талбайг ирэх долоо хоногоос, чөлөөлөх ажиллагаа эхлэнэ.
6
-АНУ-ын зүгээс Украины эдийн засагт нэг тэрбум ам.долларын зээлийн баталгаа санал болгосон байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри энэ талаар мэдэгдэхдээ, “Украины эдийн засгийн тогтворжуулахад дэмжлэг үзүүлнэ гээд, Украинд цэргийн ажиллагаа эхлүүлэх нь маш том алдаа болно” хэмээн анхааруулсан?
-Украинд тусламж туйлын хэрэгтэй байна. Саяхан Янукович эх орноосоо дүрвэн гарсаны дараа манай улсын байдал хурцдаж ирсэн. Эдийн засгийн хувьд доройтолд орж эхэллээ. АНУ-ын зүгээс санал болгосон тусламжийг авах эсэх дээр санал хоёр хуваагдаад байна.
6
-ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин улсынхаа төв болон баруун бүс буюу Украины хил залгаа хэсэгт цэргийн бэлэн байдлыг шалгахаар урьдчилан төлөвлөөгүй цэргийн сургуулилт хийх зарлиг буулгасан?
-ОХУ-ын Ерөнхийлөгч яагаад ийм шийдвэр гаргасаныг ойлгохгүй байна.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ