Виктория Бекхэм ДОХ-ын халдвар тээгч хүүхдүүдтэй уулзав
Загвар зохион бүтээгч, дуучин Виктория Бекхэм Өмнөд Африкийн Кейптаун мужид очиж, ДОХ-ын халдвараар өвчилсэн хүүхдүүдтэй уулзаж, нэг өдрийг хамтдаа өнгөрүүлжээ.
Энэхүү айлчлалыг “Born Free” сан санаачилж, халдвар тээгч эх, хүүхдүүдийг сэтгэл санааг өргөх зорилгоор зохион байгуулсан гэв. Тус байгууллага ДОХ-оор өвчилсөн бага насны хүүхдүүдэд тусалж, “Эхээс хүүхдэд ДОХ дамжихын эсрэг” үйл ажиллагаагаа явуулдаг олон улсын байгууллага юм.
Хатагтай Бекхэм хэлэхдээ, “Энд би олон гайхалтай хүнтэй танилцлаа, цаашид ч тус сангийн үйл ажиллагааг дэмжин ажиллах болно. Их сургамжтай, бас уран бүтээлийн онгод бэлэглэсэн аялал боллоо” хэмээн ярьжээ.
Виктория Бекхэм нэлээд хэдэн эмнэлэг, буяны байгууллагад зочилж, тусламж үзүүлжээ. Тэрбээр, уулзалтынхаа хүрээнд халдвар авсан 100 гаруй хүүхдүүдтэй уулзсан гэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ