Цонх угаадаг шингэнд хордож нас барсан байж болзошгүй

img

 

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн “Амьдрах ухаан төв”-д гарсан хордлогын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтын тухай мэдээллийг сонссон байна. Шалгалтын дүнг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга М.Ням-Очир танилцуулсан байна. Энэ сарын 22-ны оройн 22:23 цагт СХД-ийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс 3 хүн хоол хүнсээр дамжих өвчнөөр нас барсан, 1 хүн  хордлогот халдварын тохиолдол илэрсэн гэсэн мэдээллийн дагуу  тус дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 24-р гудамжинд байрлалтай “Амьдрах ухаан” сургалтын төвд СХД дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид иржээ.

 

“Амьдрах ухаан” сургалт үйлдвэрлэлийн тусгай төв нь гэр оронгүй, тодорхой хаяггүй хүмүүсийг түр хонуулан, өдөрт 2 удаа хооллодог бөгөөд 22-ны өглөө 10 цагийн үед 1 хүн, 19 цагийн үед 2 хүн, 23 цагийн үед 1 хүн өвдөж 103-т дуудлага өгсөн байна. Өвчтнүүдийг СБД-ийн “Энэрэл” эмнэлэгт хүргэсэн ч эмнэлгийн зүгээс амь насыг нь аврах боломжгүй байжээ.

МХЕГ-аас тэдний уусан гэх "Арслант","Их Монгол" нэртэй архийг шинжлэхэд шууд үхэлд хүргэх үзүүлэлт гараагүй байна. Мөн тус төвөөс өгсөн хоол хүнсэнд шинжилгээ хийхэд, хүнсний бүтээгдэхүүнээс хордсон гэх үндэслэлгүй гэсэн дүгнэлт гарчээ. Харин нас барсан иргэд цэнхэр өнгийн шингэн уусан нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа нь цонх угаадаг шингэн байх магадлалтай тул үхэлд нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна.

 

Хуралдааны үеэр нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд “Амьдрах ухаан” төвийн үйл ажиллагааг сайжруулах, нийслэлийн нутаг дэвсгэрт тэнэмэл гэх тодотголтой иргэдийг байрлуулдаг төвүүдийн чиг үүргийг тодорхой болгох шаардлагатай байгаа талаар санал хэлжээ. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Энэ үйл явдлаас хүнсний аюлугүй байдал, хяналт алдагдсан нь харагдаж байна. Хуурамч архи зарсан борлуулагчид хариуцлага тооцох хууль эрх зүйн орчинг сайржуулах шаардлагатай. Хамгийн гол нь үйлдвэрлэгчээс борлуулагчид хүргүүлж байгаа бүтээгдэхүүнийг бүртгэлжүүлж, хэнээс, хэзээ, хэдийг авсан гэдгийг тодорхой байлгаж, хяналт тавих нь эзэнгүй, хуурамч бүтээгдэхүүн борлуулахаас урьдчилан сэргийлж чадна. Тиймээс хүнсний аюулгүй байдлыг бүрдүүлэх, хуулийг мөрдөх нийтлэг журам боловсруулъя” гэлээ. Нийслэлийн Засаг даргын үүргийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар холбогдох албаныхантай хамтарч Хүнсний аюулгүй байдлыг бүрдүүлэх нийтлэг журам боловсруулахаар болжээ.

 5

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tsetsen:
ard tumen yuadag yum amaa angaigaad algaa tosood hevteed bai.....kkkk tuslamj zuragtaar guigaad bai. hodoo amidarsanaas deer shuu dee heden helee hazsan orovch durtei setguulch hotlogch uhaanii huuhenuud zuuchilaad l baina. ha ha.
2014-03-01
zoloo:
hiigem iim baihad gechihjee ...hiigemd tseverlegch hiisench yuadag yum be.. baga gej tsalingaa golohgui ajilaa mash sain unench hiigeed mongoo zov zartsuulj amidaraa ch ..hodoo bol amidral baina. yun uhehiig bodoh..archaagui shunal ataarhaldaa hotlogdon hotod irchiheed hot buzarlaad baih yum
2014-03-01
oilgosongui ee:
"энэ сарын 22-ны оройн 22:23 цагт схд-ийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс 3 хүн хоол хүнсээр дамжих өвчнөөр нас барсан, 1 хүн хордлогот халдварын тохиолдол илэрсэн гэсэн мэдээллийн дагуу" ..... gedgiig unshad bi tsagdaagiin gazriin ajiltnuud nas barjee geed l oilgood yavj blaa, yu gesen ug ve. bi buruu oilgood bnuu buur gaihchihlaa. miniiheer bol ilersen gej medeelsnii daguu geh baisiin bolovuu :(
2014-03-01
зочин:
амьдрах аргагүй болоод үхсэн байгаа шүү дээ нийгэм нь ийм хөгийн хатуу байхад ард түмэн нь яахын бэ хэцүү ш тээ бараг үхсэн нь дээр би ч гэсэн үхмээр бна яахын ажиллах амьдрах нөхцөл алга өвөлжин утаанд зунжин хөвөнд үйлээ үзэж амьд явах юм
2014-03-01
õóäàë÷ çàñàã:
òîñîë íü îäîî öîíõ óãààäàã øèíãýí áîëñîí óó òà íàð àðä ò¿ìíýý äýíä¿¿ äîðä ¿çýæ áàéíà ø¿¿
2014-03-01
zochin:
tenmelvvded huuli gargval yaasan yum be ugaasa tsaaduul chini tsonh ugaadag yum baitugai l hor idej uuj bgaa sh dee gej...............
2014-02-28
harin tiimee :
za neg iimerhuu l huuli hynaltiin baiguulagatai bolj alivaa uls bas damfuurna gj bdag yum bna uunii tsaana eebee huu harj l bga yu bodoj suugaan bol doo
2014-02-28
zochin:
xaxaxa. tsonh ugaadag shingen uusan gene.
2014-02-28