“Даавуу, зөөлөн эдлэлийн хадгалалт хамгаалалт” сургалт болж байна

img

Манай улсад орчин цагийн музей үүсч хөгжсөний 90 жилийн ойн  энэ онд тохиож байгаа билээ.  Ойн арга хэмжээний хүрээнд хийх ажлуудаа төлөвлөгөөний дагуу хийгээд эхэлжээ.  Эдгээр төлөвлөгөөт ажлууд энэ сараас эхлэн он дуустал үргэлжлэх аж.

Тодруулбал, энэхүү ажлын хүрээнд Богд хааны ордон музейд “Даавуу зөөлөн эдлэлийг гэмтлээс урьдчилан сэргийлэх, хадгалалт хамгаалалт” сэдвээр Австри, Монголын хамтарсан сургалт зохион байгуулж байгаа юм. Тэгвэл ирэх сард  Монгол цэргийн Түүхийн музейд “Монгол эрчүүд” үзэсгэлэн, музейн ахмад, дунд, залуу үеийнхний уулзалтыг зохион байгуулах юм байна.

Мөн энэ долоо хоногийн лхагва гарагт Монгол улсад орчин цагийн музей үүсэж хөгжсөний 90 жилийн ойн нээлтийн үйл ажиллагаа болж, ёслолын ажиллагааны үеэр Монголын Үндэсний музейн захирал Д.Сүхбаатар 1926 онд бүтээсэн Монголын түүхэн газрын зургийн хуулбарыг ССАЖЯ- нд дурсгасан.

 Эртний Грек, Ромоос гаралтай музей МЭӨ 400 он буюу одоогоос 2.5 мянган жилийн өмнө үүссэн тухай түүхэнд тэмдэглэн үлдээсэн байдаг аж. Харин манай улсад 1921-1924 онд музей байгуулагдаж,  үзмэр сан хөмрөгөө цуглуулан 1924 онд албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ