Орос олимпийн медальтнууддаа бенз машин бэлэглэв
ОХУ-ын Сочи хотноо болсон XXII дахь удаагийн өвлийн олимпид 88 орны 2500 гаруй тамирчин оролцсон билээ.
Хэдхэн хоногийн өмнө хаалтаа хийсэн тус олимпид эзэн орны тамирчид 13 алт, 11 мөнгө, 9 хүрэл нийт 33 медаль хүртэж тэргүүлсэн юм. Энэ амжилтыг мялааж, “Сочи”-гийн олимпоос медаль хүртсэн тамирчдадаа Ерөнхийлөгч В.Путин “Мерседес бенз” машин бэлэглэх шийдвэрийг гаргажээ.
Машины түлхүүрийг ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев гардуулан өгсөн байна. Ингэхдээ алтан медаль хүртсэн 13 тамирчинд “Mersedes GL-Class SUV” маркийн жийп бэлэглэсэн бол мөнгөн медаль хүртсэн 11 тамирчинд мөнгөлөг өнгийн “Mercedes ML-Class” загварын машин, хүрэл медальтнууддаа “Mercedes GLK-Class” маркийн автомашин бэлэглэжээ. ОХУ-ын “Орт 1” телевизийн мэдээлж буйгаар олимпийн медалтнуудад бэлэглэсэн машины мөнгийг олимпийн сангаас 100 хувь гаргасан байна.
Энэхүү арга хэмжээнд бүх тамирчид оролцоогүй бөгөөд уран гулгалтын тамирчин Аделина Сотникова, Евгений Плющенко, Юлия Липницка нар оролцож, машинаа хүлээн авчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ