Чоно, тарвага агнахыг 3 жилээр хориглов

img

 

Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын энэ  сарын 25-ны өдөрт тушаал гаргаж, агнуурын зарим амьтдыг агнах, түүхий эдийг түүж бэлтгэх, экспортлохыг түр хугацаагаар хориглолоо. Сүүлийн жилүүдэд шар үнэг, хярс үнэг, тарваганы тоо толгой багасч байна. Эдгээр амьтан нь бэлчээрийн хөнөөлт мэрэгчдийг өсөх үржихээс сэргийлдэг. Тийм учраас бэлчээрийн хөнөөлт мэрэгчдийг биологийн аргаар зохицуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор шар үнэг, хярс үнэг, тарвага агнахыг хориглосон хугацааг 3 жилээр сунгалаа.

5

Мөн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт хууль бус агнуур буурахгүй байгаагийн улмаас тал хээрийн саарал чонын тоо толгой багасч байна. Тийм учраас эдгээр аймагт ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар чоно агнахыг хориглосон хугацааг хугацааг мөн 3 жилээр сунгав.

5

Монгол орны барагшуны нөөц, тархац хомсдож байна. Монгол Алтайн барагшун нь Барагчин төрлийн оготны бүлийн ялгадасын олон жилийн хуримтлалаас биологийн болон орчны хүчин зүйлийн нөлөөгөөр бүрэлдэн тогтсон байгалийн эрдэс хуримтлал аж. Монгол Алтайн барагшуны нөөц төдийлөн их биш гэдэг нь 2009 онд судалгаагаар тогтоогдсон байна. Барагшун үүсэн бүрэлдэх үйл явц нь хэдэн зуун жилээр үргэлжлэх учраас бага нөөцийг хамгаалахын тулд үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, түүхийгээр гадаад улсад экспортлохыг 5 жилийн турш хориглов. Харин барагшун гадаадад гаргах зөвшөөрөл аваад гаргаж амжаагүй аж ахуйн нэгжийг 2014 оны 5 дугаар сарын 01-ний дотор гадаадад гаргахыг зөвшөөрлөө. Хүмүүс Барагшунг  олборлохдоо хад асгыг нурааж тэр орчимд байрших амьтдын амьдрах орчинг сүйтгэн аюул занал учруулдаг аж.

5

2012-2013 онд байгалийн жамаар унасан халиун бугын түүж бэлтгэсэн 30 тонн ясан эврийг гадаадад экспортолжээ. Увс, Завхан, Төв аймгаас бугын ясан эврийн ихэнхийг түүж бэлтгэдэг аж. Уг нь хуулиар жил бүрийн 3 дугаар сарын 20-оос 6 дугаар сарын 10 хүртэл байгалийн жамаар унасан халиун бугын ясан эврийг түүж, худалдахыг хуулиар зөвшөөрдөг байна. Гэхдээ 2014 оны хавар, зуны улирлын эхэн сард хуурайшилт их байх магадлалтай тул ой, ойт хээрийн түймрээс урьдчлан сэргийлэх, хаврын нөхцөлд амьтны байршлийг алдагдуулан үргээхээс сэргийлэх зорилгоор дээрх хугацаанд түүж, худалдахыг түр хязгаарлалаа.

5

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

çî÷èí:
ç¿¿í àéìàãò áóó áàðèàä ÿâæ áàéâàë ìºíõáàÿðûã øîðîíä õèéäýã øèãýý ÷îíî àëàõ ãýæ áàéñàí ãýýä øèéòãýõ þì áèø áèç.ìºíõáàÿð áóó áàðèàä ÿâæ áàéñíààñ áèø õýíèéã ÷ áóóäààã¿é ë áàéñàí áèç äýý.
2014-03-01
irgen:
erhem zg-in gishuud ee ta nar mal idehch chono agnahaa hyazgaarlahyn orond zagas agnaj ashig honjoo hiij bui humuustee hariutrlaga tootssooch dee tuhailbal bu sagsai sumaas 5tn zagas abchraad hotod zarj baigaa shuu dee ter bol mundyr gegch zaluu yum
2014-03-01
irgen:
erhem zg-in gishuud ee ta nar mal idehch chono agnahaa hyazgaarlahyn orond zagas agnaj ashig honjoo hiij bui humuustee hariutrlaga tootssooch dee tuhailbal bu sagsai sumaas 5tn zagas abchraad hotod zarj baigaa shuu dee ter bol mundyr gegch zaluu yum
2014-03-01
anchin:
odoo chono agnakhiig khorison tor zasag .. malaa chonond iduulsen malchin toroos nokhon tolbor nekhekh kheregtei
2014-02-28
anchin:
tsgaan zeeree khorij baij shulkhiigeer takhal uusgej vaktsiinii naimaagaar khetevchee tuntiilgegch nar mini engiin ardiinkhaa ami nasaar togolokh uchirgui sen dee ... khuuchin zeeriig tsergiin angi khorikh angi bolon akhuun kheregtseend khergelseer irsen getel odoo zeereer mash notstoi ayaultai dald buseness khiij baina daa
2014-02-28
anchin:
khentii aimagiin khoid sumdad khamaaruulakh *rdalgui l baimaar yum aduu khoni ukheree chonond khyaduulaad kharaad suuj baikh bolj baina uu ..uuniigee ergej kharak estoi baikh shuu !!!!!!!!!!!!!!
2014-02-28
ñýõýýòýí:
òàðâàãûã àãíàõã¿é áàéñààð áàéãààò òàðâàãàí òàõàë òàðààæ ÿäàðñàí àðäóóäàà õ¿éñ òýìòðýõ áèé äýý öàãààí çýýð àãíàõûã õîðèãëîñîíîîñ ø¿ëõèé ºâ÷èí ãàçàð àâ÷ ìàëã¿é áîëãîæ áàéãààãàà ìýääýãã¿é þì óó õàéøàà þì ýíý òºðä åð íü ýð¿¿ë ñàðóóë õ¿í áàéíà óó òàìèí ýý
2014-02-28