"Нана" нэртэй мазаалайтай болно
“Монгол-Австрийн залуучуудын холбоо”-ны урилгаар дэлхийн алдартай Германы реппер, DJ Nana Kwame Abrokwa өнөөдөр Монголд иржээ. Тэрбээр маргааш өөрийн тоглолтоо “UB palace”-ийн концертын их танхимд хийнэ. Тоглолтын тасалбар суудлаасаа хамаарч 60-120 мянган төгрөгийн үнэтэй байх ба дуучин Нана “Remember the time” тоглолтынхоо орлогын тодорхой хувийг говийн Мазаалайг хамгаалах үйлсэд хандивлах юм.
Дашрамд дуулгахад, Говийн баавгай Мазаалай нь Монголын төдийгүй дэлхийн улаан номонд орсон нэн ховор амьтан. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар 2013 оны байдлаар манай улсад 26 ширхэг мазаалай бий гэж тоологджээ. Харин тэднээс энэ жил дөрөв нь төллөх бөгөөд гарсан төлийн нэгийг нь “Нана” хэмээн нэрлэх аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ