Яценюкийг Ерөнхий сайдаар баталлаа
Украины парламент Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг батласан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Парламент эвслийн Засгийн газрыг бүрдүүлж, Украины ард түмний итгэмжилсэн шинэ кабинетэд байх сайдуудын бүрэлдэхүүнийг баталж, орон даяар танилцуулжээ. Дээд рад Ерөнхий сайдын албан тушаалд “Fatherland” намын дарга Арсения Яценкийг баталж, тамгыг нь гардуулан өгчээ. Арсения Яценкийг Ерөнхий сайдад томилохын тулд хамгийн багадаа 226 санал шаардлагатай байсан ч 371 депутат санал өгч 100 хувийн саналаар сонгожээ.
Дараагийн Ерөнхийлөгч сонгогдох хүртэл түр хугацаагаар улсаа удирдахаар болсон Олександер Турчинов парламентаас гаргасан тогтоолд гарын үсэг зурж, Яценюкийг Дээд рад дахь Засгийн газрын тэргүүний суудалд байраа эзлэхийг урьснаар шинэ Ерөнхий сайдын бүрэн эрх хэрэгжиж эхэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ