Сүмочид Осака дахь ерөнхий консулын газарт зочлов

img

 

Осака дахь Ерөнхий консулын газраас Японы мэргэжлийн сумогийн Их аварга Хакүхо М.Даваажаргал, Озэки Какүрюү М.Ананд, Токитэнкү А.Хүчитбаатар, Асасэкирю Б.Дашням  нарыг хүлээн авч уулзжээ. Уулзалтад мөн ОХУ-ын Ерөнхий консул Н.Латыпов гэр бүлийн хамт, ИБУИНВУ-ын Ерөнхий консул М.Шерар нар урилгаар байлцсан байна.

Манай сүмочид Монголыг Японд таниулах, сурталчлахад ихээхэн хувь нэмэр оруулж, хоёр орны найрамдал, хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Энэ жилийн Осака башёд Монголын 27 бөх зодоглох бөгөөд зүүн жигүүрийг 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, баруун жигүүрийг 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж нар тэргүүлэн барилдах юм.

5

Ерөнхий консул Ч.Куланда Осака башёд амжилттай барилдахыг ерөөж, цаашид уламжлал болгон жил бүр Ерөнхий консулын газартаа зочилж байхыг хүслээ. Аваргууд энэ саналыг баяртайгаар хүлээн авч, хэрэгжүүлэхээ амласан байна.

Манай сүмочид Осака дахь “өөрийн газар шороонд” зочилсноо ихэд бэлэгшээн, Төрийн сүлдэндээ хүндэтгэл үзүүлжээ.

  5

Д.Цэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
saikhan kharagdaj baina.amjilt khusie zaluuchuudaa.
2014-03-02
тйибйй:
дагвадоржийн хажууд сууж байгаа бөмбөг бол жинхэн биеээ тоосон хоолны сав байна лээ.
2014-03-01
казахстан:
хэдэн жилийн өмнө японууд ямар ч салбарт юм бүү мэд төсөл хэрэгжшшлэх юм болоод монголд ирээд хүмүүстэй уулзаж яваад куландаатай уулзажээ. тэгтэл нөгөөдөх нь танар энэ төсөлөө казахстанд хэрэгжүүлээч,казахстан бол монголоос том мундаг улс ш дээ гэж хэллээ гээд нөгөө япон нь алмайрчихсан хүн амьтанд яриал явж байсан гэдэг
2014-03-01
he he:
ene kazak huuhen ded said, erunhii konsul geed tiim mundag huuhenuu
2014-03-01
зочин:
хэдэн хөлдүү гарууд
2014-03-01
ла луна:
www.la-luna.mn онлайн дэлгүүрээр зочилоорой.
2014-02-28