Тамирчид, дасгалжуулагчийг урамшуулах журмыг шинэчиллээ

img

"Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах журам"-ыг шинэчлэн баталлаа. Энэ журмаар тамирчинд олгох мөнгөн шагналын хэмжээ, Олимп, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчинд cap бүр олгох мөнгөн урамшлын хэмжээ, Үндэсний хэмжээний тэмцээний мөнгөн шагналын хэмжээг тус тус тогтоолоо.

бы

Шинэ тогтоол гарснаар Засгийн газрын 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 183 дугаар тогтоол хүчингүй болж байна. Өмнөх тогтоолоор зуны олимп, өвлийн олимп, паралимпийн наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд медаль хүртсэн Монгол Улсын иргэнд насанд туршид нь cap бүр олгох мөнгөн урамшууллыг хамтатган олгож байсан юм. Энэ нь оюутан, залуучуудын насны ангилалд мөнгөн шагнал давхардах нөхцөл үүсгэснээс гадна "Биеийн тамир, спортын тухай хууль"-ийн 7.1.4-т заагдаагүй тивийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн шагнал олгохоор байсан юм.

бй

Шинэчилсэн журамд хэд хэдэн өөрчлөлт орлоо. Тухайлбал,

бй

-Олимпийн спортын төрлүүдийн гранд слам, гран при, дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний амжилт тус бүрт олгохгүйгээр тухайн жилийн амжилтуудыг нэгтгэн жилийн эцэст хамгийн өндөр амжилтын үзүүлэлтээр нэг удаа мөнгөн шагнал олгодог байх;

йб

-Олимпийн бус төрлүүдэд зөвхөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний амжилтад мөнгөн шагнал олгох;

бы

-Тухайн спортын төрөл нь олон төрлийн нийлбэр дүнгээр амжилтыг нь тооцож медаль олгодог бол зөвхөн нийлбэр дүнгийн медальд ногдох мөнгөн шагнал олгох;

бы

-Хуулийн дагуу тивийн аваргын амжилтад мөнгөн шагнал олгохгүй байхаар заажээ.

бй

Багийн спортын төрлийг дэмжих, багийн тамирчдын оролцоог бодитой үнэлэх зохицуулалтууд ч оруулсан байна. Талбайд үндсэн тоглогч, сэлгээний тоглогчийн гүйцэтгэж буй үүрэг оролцоог ялгамжтай тооцно. Засгийн газрын мөнгөн шагнал, үе үеийн олимп, дэлхийн медальтнуудад cap бүрийн мөнгөн урамшуулал олгох ажиллагааг хөнгөвчлөх, шуурхай болгохын тулд цаашид ССАЖ-ын сайд энэ асуудлыг шийдвэрлэж байхаар боллоо.

ый

Тамирчдын амжилт өсч, оролцох тэмцээн наадам олширч байгааг харгалзан жил бүр шагналын зардлыг тодорхой хувиар нэмж төсөвт суулгана. Сүүлийн жилүүдэд манай тамирчид олон улс, тив, дэлхийн тэмцээний 80 хувиас медаль хүртэж байна. Өнгөрсөн онд гэхэд 1.2 тэрбум төгрөгийг тамирчдын насан туршийн cap бүрийн мөнгөн урамшуулалд, 1.3 тэрбум төгрөгийг тухайн жилд гаргасан тамирчдын амжилтын мөнгөн шагналд тус тус олгосон байна.

ы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
nasan turshidaa tahir dutuu hodolmoriin chadvaraa aldsan ondor amjilt gargasan bol yay gehev.gargasan amjiltand n taarsan tom shagnal neg udaa olgohod l boloh baihaa.urgeljluuleed bagsh dasgaljuulagch,geed ymar ch ajil hiisen bolnoshuudee.
2014-03-02
maam:
насан турш гэдэг маш буруу. нэг удаа амжилтаараа хангалттай аваад л боллоо. тивийн аврагыг ха*г маш буруу. том тэмцээн шүү дээ. дэлхий дээр 4 т ордог юм. муусайн гран при, цом мом юу ч биш. тухайн дэлхийн холбооны албан ёсны тэмцээн юм шүү. сүүлийн үед спортын салбарыг спорт мэддэггүй улсууд л авч яваад байна даа.
2014-03-02
irgen:
nasan turshid ni gedeg minii bodloor buruu shiidver. ulsiin tosov hetsuudne. etssiin etsest jiriin tatvar tologchiin nuruun deer achaalal irne.
2014-03-02
bayar :
ene shiidveriinhee ur dagavariig harj baigaa bolov uu. badruugan , serdamba, togstsogt ,....neg tom amjilt gargaad zogschohoor yum bolgochihloo. barag l arhichid, party chidiig beltgeh huuli bolchihson yum shig
2014-03-02
unshigch :
1 udaa hangalttai shagnah n zuv shuu dee manai eronhiilegch zarimdaa denduu sonin shiidver gargah yum aa oyutnii70 bna
2014-03-02
zochin:
nasan turshid ni mongon shagnal olgodogoo bolimoor yum. amjilt gargasan tuhai burd ni l bolomjin shagnal olgoj baih ni zov sanagdana.
2014-03-01