Жизель Бундхен дахиад тэргүүллээ
Бразилийн алдарт модел, "Викториа Секрет"-ийн сахиусан тэнгэрүүдийн нэг Жизель Бундхен "Forbes"-оос гаргасан хамгийн их ашиг орлоготой загвар өмсөгчдийн жагсаалтыг долоо дахь жилдээ тэргүүллээ. Хоёр хүүхдийн ээж 34 настай бүсгүй загварын болоод гоо сайхны сурталчилгааны гэрээ хэлцээний үр дүнд 2014 оны эхний сарын байдлаар 42 сая ам.долларын ашиг олжээ. Хамгийн гайхалтай нь түүний орлого энэхүү жагсаалтын хоёрдугаар байранд орсон мөн л “Victory secret”-ийн сахиусан тэнгэрүүдийн нэг Миранда Керрийн жилд олсон орлогоос зургаа дахин их аж.
1
Түүний энэ их орлогын ихэнх үүсвэр нь дотуур хувцас болон гоёл чимэглэлийн сурталчилгаанаас олох ашиг байдаг байна. Тэрбээр 2011-2013 оны хугацаанд 45 сая ам.долларын ашиг олж мөн л жагсаалтыг тэргүүлж байжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ